Жолооч нарын буруугаас зам түгжирч байна
2011.10.21

Жолооч нарын буруугаас зам түгжирч байна

Жолоочийн буруугаас болж зам түгжирдэг
ТОВЧХОН
  • Улаанбаатар хотын замын хөдөлгөөний урсгал өглөөний 07:30-08:00 цагийн хооронд эрс нэмэгджээ
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний урсгал өглөөний 07:30-08:00 цагийн хооронд эрс нэмэгджээ. Энэ нь нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын ажил өглөө 08:00 цагт эхэлдэг болсонтой холбоотой. Энэ талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Л.Батцоож мэдээлэл хийлээ. 08:00-08:30 цагийн хооронд замын хөдөлгөөн сийрэгжиж, 08:30 цагаас эргээд хөдөлгөөн нэмэгддэг болсон байна. Өөрөөр хэлбэл ажлын цаг 08:00-д эхэлдэг болсноор хөдөлгөөний нягтрал буурч, жигд хуваарилалттай болж чаджээ. Гэвч замын түгжрэл үүсэж байгаа нь жолооч нарын буруугаас үүдэлтэй гэдгийг Л.Батцоож дарга онцолсон. Жолооч, явган зорчигчид замын хөдөлгөөнд соёлтой оролцвол түгжрэл үүсэхгүй байх боломжтой гэдгийг ч хэлж байлаа.
Эх сурвалж
Өглөөний сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.