2011.10.22
4271 өрхийн 26 мянга гаруй иргэнд хүнсний талон олгож байгаа
4271 өрхийн 26 мянга гаруй иргэнд хүнсний талон олгож байгаа
ТОВЧХОН
- -Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Азийн хөгжлийн банкны тусламжийн хэлэлцээрийн дагуу хийж байгаа хөтөлбөрийн хүрээнд манай улсын хэмжээнд өрхийн амьжиргааны төвшинг тодорхойлох судалгааг орон даяар зохион байгуулж байгаа юм.
Эмзэг бүлгийн иргэдэд хүнсний талон олгохоор болсон. Энэ талаар Хүнс тэжээл, нийгмийн халамжийн төслийн Зорилтот бүлгийг тодорхойлох мэргэжилтэн Р.Олонбаяраас тодрууллаа.
Энэ хүрээнд 21 аймаг есөн дүүргийн 25 мянга гаруй өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүнсний талоныг олгосон. Энэхүү талоныг 2009 оны арваннэгдүгээр сараас 2010 оны наймдугаар сарыг дуустал олгосон. Энэ арга нь нэг үгээр хэлбэл, туршилтын буюу ангиллын арга байсан.
-Иргэдэд хүнсний талон олгох ажил явагдаж байгаа. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Азийн хөгжлийн банкны тусламжийн хэлэлцээрийн дагуу хийж байгаа хөтөлбөрийн хүрээнд манай улсын хэмжээнд өрхийн амьжиргааны төвшинг тодорхойлох судалгааг орон даяар зохион байгуулж байгаа юм. Энэ ажлыг ямар учраас хийгээд байгаа юм гэхээр, одоо УИХ-д нийгмийн халамжийн хууль өргөн барьсан. Энэ халамжийн хуулийн шинэчлэлийн хүрээнд нийгмийн халамжийн үйлчилгээг зорилтот бүлэг рүү чиглүүлэх шаардлагын хүрээнд өрхийн амьжиргааны төвшинг тодорхойлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Засгийн газар Азийн хөгжлийн банкны хооронд хүнс тэжээл нийгмийн халамжийн төсөл гэсэн буцалтгүй тусламжийн хэлэлцээрийг 2008 онд байгуулсан,, Мөн 2008 оны арваннэгдүгээр сард нийгмийн эмзэг бүлэгт хоол тэжээлийн дэмжлэг дэд хөтөлбөр батлагдсан байгаа.Энэ хүрээнд 21 аймаг есөн дүүргийн 25 мянга гаруй өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүнсний талоныг олгосон. Энэхүү талоныг 2009 оны арваннэгдүгээр сараас 2010 оны наймдугаар сарыг дуустал олгосон. Энэ арга нь нэг үгээр хэлбэл, туршилтын буюу ангиллын арга байсан.
-Хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настанд хэчнээн хэмжээний тусламж үзүүлсэн юм бэ?
-Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн дотроо долоон бүлэгт хуваагдсан байгаа. Эхний арга хэмжээгээр дээрх долоон бүлэгт сард 14 мянган төгрөгийн хүнсний талон олгож байсан. Үүнд зөвшөөрөгдсөн 10 нэр төрлийн бүтээгдэхүүн олгосон. Гурил, гурилан бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, сүүн бүтээгдэхүүн, будаа, ургамлын тос, жимс жимсгэнэ гэх мэт бүтээгдэхүүн орж байгаа. Эдгээр хүнсийг тараах дэлгүүрийг аймаг дүүргийн Хөдөлмөр халамжийн хэлтсээс сонгон шалгаруулдаг. Түүнчлэн үүний дараа орлогыг орлуулан тооцох аргаар өрхийн амьжиргааны төвшинг үнэлэх ажил 2010 онд хийгдсэн. Энэ үнэлгээгээр Дорнод, Дундговь, Хөвсгөл,Сонгинохайрхан дүүрэгт мэдээлэл цуглуулах ажил явагдаж үүн дээр үндэслэн одоогоор 4271 өрхийн 26 мянга гаруй иргэнд хүнсний талон олгож байгаа. Өрхийн амьжиргааны төвшин үнэлэгдээд хүнсний талон авч байгаа өрхийн 0-16 хүртэлх насны гишүүдэд таван мянга, 16-гаас дээш насны иргэдэд 10 мянган төгрөг олгож байгаа.-Үүнээс гадна одоо дахин иргэдийн амьжиргааны төвшинг тогтоож, хүнсний талон олгохоор болсон юм уу?
-Одоо орлогыг орлуулан тооцох аргаар өрхийн амьжиргааны төвшинг тогтоож байна. Өрхийн нэг хүнд ногдож байгаа зарлага хэрэглээгээр нь үүнийг тогтоож өгч байгаа юм. Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын ядуурлын төвшинг гаргасан. Үүгээр ядуурал 38.9 хувьтай гарсан. Энэ хувь бол улсын дундач ядуурлын төвшин. Гэтэл үүний ард хэн ядуу бэ гэдгийг гаргаж өгөх хэрэгтэй. Тийм учраас эзэн биетэй судалгааг хийж байгаа юм. Өөрөөр хэлбэл, аливаа нийгмийн халамжийн ядуу эмзэг бүлгийн хүн амд чиглэсэн үйлчилгээний хамгийн анхдагч тусламж нь хоол тэжээл байдаг. Үүнээс эхлээд дараа дараагийн тусламжийг үзүүлэх юм.Талон олгох ажлыг хийхээс өмнөх мэдээлэл цуглуулж байна. Мэдээлэл цуглуулах ажил нийслэлийн найман дүүрэг Орхон, Сэлэнгэ гэсэн хоёр аймагт хийгдэж байна.-Нийслэлийн найман дүүрэг, хоёр аймаг гэлээ. Эдгээрт хамрагдаж байгаа иргэдэд хэзээ талон олгож эхлэх вэ?
-Ерөнхийдөө төлөвлөгөөгөөр энэ ондоо багтааж зохион байгуулж дуусах ёстой. Өрхийн амьжиргааны төвшинг тогтоох ажлыг хийх талаар иргэдэд мэдээлэл өгч байгаа. Хороогоор дамжуулан хүргэж байна. Гэр хороололд бүх өрхийг хамруулах учраас хаалганаас хаалганд гэсэн зарчмаар энэ ажлыг зохион байгуулж байна.Нийтлэлч
Э.Пагмадулам
Эх сурвалж
Монголын мэдээ
Э.Пагмадулам
Эх сурвалж
Монголын мэдээ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.