2011.10.21
Газрын тосны жижиг үйлдвэр дотоодын хэрэгцээг бүрэн хангана

ТОВЧХОН
- Газрын тос боловсруулах үйлд¬вэр байгуулна гэж чухам юуг хэлж байна вэ. Газрын тосны асар их нөөцтэй манай орны хувьд түүнийгээ олборлох ажлыг хэдийнэ хийж эхэлсэн. Цаашид боловсруулж дотоодын хэрэгцээгээ хангах л үлдээд байна.
- Газрын тос боловсруулах үйлдвэ¬рийг хүчин чадлаас нь хамаараад гу¬рав ангилдаг.
Манай сонин долоо хоног бүрийн баасан гаригийн дугаарт “Монголд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулъя” цуврал хэлэлцүүлэг нийтэлдэг билээ. Энэ хүрээнд шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан, эрдэмтэн судлаач, иргэдийн байр суурийг хүргэдэг уламжлалтай. Харин энэ удаад өдийг хүртэлх хугацаанд Монголын газрын тосны салбарт ямар өөрчлөлт гарсан, үйлдвэр байгуулах ажил хэр ахицтай байгаа тухай мэдээллийг тоймлон хүргэе.
Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулна гэж чухам юуг хэлж байна вэ. Газрын тосны асар их нөөцтэй манай орны хувьд түүнийгээ олборлох ажлыг хэдийнэ хийж эхэлсэн. Цаашид боловсруулж дотоодын хэрэгцээгээ хангах л үлдээд байна.
Газрын тос боловсруулах үйлдвэрийг хүчин чадлаас нь хамаараад гурав ангилдаг. Ойролцоогоор 500 мянга хүртэлх тонн түүхий эд боловсруулдгийг нь бага оврынх, 500-1000 мянга нь дунд, нэг сая тонноос их газрын тос боловсруулах үйлдвэрийг том оврынх гэж тооцдог. Судлаачдын дүгнэж байгаагаар бага оврын үйлдвэр нь хүн ам тархаж байрласан, өргөн уудам нутагтай, дэд бүтцийн хөгжил тааруу газарт хамгийн тохиромжтой гэх. Энэ тодорхойлолт яг л Монголтой тохирч байна. Тиймээс нэр бүхий гишүүдийн өргөн бариад байгаа “Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эрчимжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төсөлд жижиг үйлдвэрүүдийн тухай онцолжээ. Урьдчилсан тооцоогоор 2-4 жилийн дотор жижиг оврын үйлдвэрүүдийг барих тооцоо, хоёр сая тонн газрын тос боловсруулах хүчин чадал, шаардагдах хөрөнгө, эрсдэлийг нь 100 хувь өөрсдөө хаиуцах дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид бүгд байна. Тиймээс энэ ажилд төрөөс үзүүлэх дэмжлэг л дутаж байгаа юм. Монгол Улсын Засгийн газар 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө “Газрын тос боловсруулах, нүүрс шингэрүүлэх, хийжүүлэх төслүүдийг хэрэгжүүлж бензин, шатахуунаар дотоодын хэрэгцээгээ хангах бодлого баримтална” гэх зорилтыг дэвшүүлж байв. Тиймээс сонгуульт хугацаа нь дуусгавар болохоос өмнө шаардагдах хуулийг нэн даруй баталж, газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг дэмжих шаардлагатай байна.
Шинжээчдийн тооцож байгаагаар Дорнод аймгийн орчимд газрын тос боловсруулах бага оврын үйлдвэр байгуулахад хамгийн оновчтой байгаа юм. Учир нь тэнд газрын тосны байж болох нөөцийн хэмжээ хамгийн их.
Монголчууд урьд нь газрын тос боловсруулах үйлдвэртэй байв. Дорноговь аймгийн Зүүнбаянд 1950 онд үйлдвэр байгуулж, Зүүнбаянгаас олборлосон газрын тосыг Сибирийн хөнгөн тостой хольж, жилд 60 мянган тонн бүтээгдэхүүн гаргадаг байжээ. Харамсалтай нь энэ үйлдвэр 1968 онд ослын улмаас хаагдаж, ЗХУ Сибирийн газрын тосны ордуудыг ашиглах болсноор Зүүнбаянгийн үйлдвэрийг дахин сонирхохоо больсон юм. Хожим нь 2004 онд Зүүнбаянд “Уран шаглаа” компани, Дарханы Хонгор суманд “MIC” компани багахан хэмжээний газрын тос боловсруулж эхэлсэн. Гэвч тоног төхөөрөмж нь стандартын шаардлага хангаагүй учир тэгсхийгээд зогсжээ. “Петролиум продакшн” компани 2007 онд Эрдэнэтэд үйлдвэр байгуулсан ч түүхий эдийн нийлүүлэлтээс хамаараад сул зогсох болсон. Харин мэргэжилтнүүдийн хувьд 1950-аад оноос мэргэжилтэн бэлтгэх ажлыг эхэлжээ. Зарим тооцоогоор энэ салбарт хамаарах мэргэжлийн хүмүүсийн тоо 900 орчим бий гэх. Газрын тос, хийн өрөмдлөг, олборлолт, хадгалалт, тээвэрлэлт хийх байгууламж, хийн хангамж гэх зэрэг мэргэжлүүдээр 500 орчим оюутан их, дээд сургуульд суралцаж байгаа аж.
Монголын хүн амын тоо нэг хувиар өсөхөд шатахууны хэрэглээ 3-4 хувиар нэмэгддэг тухай шинжээчийн судалгаа бий. Харин дотоодын нийт бүтээгдэхүүн нэг хувиар өсвөл түүнийг дагаад шатахууны хэрэглээ 0.8-1.2 хувиар өсдөг гэх. Манай улсын хувьд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн хурдаараа дэлхийд тэргүүлж байгаа нь шатахууны хэрэглээ улам бүр нэмэгдэх баталгаа болж байна. Газрын тосны газраас гаргасан тооцоогоор 2015 онд монголчуудын газрын тосны хэрэглээ 1.7 сая тонн болох юм. Өөрөөр хэлбэл, бага оврын үйлдвэр байгуулж, түүнээс гарах бүтээгдэхүүнийг хэрэглэх зах зээл бидэнд байгаа гэсэн үг.
Одоогийн байдлаар манай улсад газрын тосны хайгуулын талбайд 12 компани ажиллаж байгаа бөгөөд тэд олборлосон түүхий эдээ гадагш нь экспортолж байгаа. Хятадын хөрөнгө оруулалттай “Петрочайна да¬чин тамсаг”, “Доншен газрын тос”, “Чайна Голден сий петролиум” зэрэг компаниуд, Швейцарийн “DWM Petroleum AG”, Канадын “Шэйман”, Их Британийн “Севтрал Азиан Петролеум Корпорэйшн Лимитед”, Монголын “Шунхлай”, “MCS”, “Сансрын геологи хайгуул” зэрэг компаиудыг энд нэрлэж болно. Өнөөдрийн байдлаар манай улсын хэмжээнд 21.4 сая тонн газрын тос олборлох боломжтой болсон. Энэ нь Монголын 10-15 жилийн хэрэгцээг бүрэн хангахуйц тоо юм. Саяхнаас Тамсаг, Матадын цооногт газрын тос илэрч, их хэмжээний нөөцтэй болох нь тогтоогдсон. Мөн газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээг хангаж, гаднаас импортоор оруулж ирсэн түүхий эд хадгалах 98 агуулах, 1000 гаруй шатахуун түгээх станц ажиллаж буй.
Монголчуудад түүхий эдийн нөөц, зах зээл, газрын тос хадгалах сав, агуулахаас эхлээд бүх зүйл байна. Хэдийгээр мэргэжилтнүүдийн тоо хангалттай олон биш байгаа боловч бага оврын үйлдвэр байгуулж, дотоодын хэрэгцээгээ бүсчилсэн байдлаар 100 хувь хангах боломж бололцоо ч бий болжээ. Одоо үүн дээр нь Засгийн газраас жаахан дэмжлэг үзүүлбэл болох нь тэр юм.

Нийтлэлч
Т.Элиса
Эх сурвалж
Улс төрийн тойм сонин
Т.Элиса
Эх сурвалж
Улс төрийн тойм сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.