Нийслэлийн иргэд нь нас хүйс, хөрөнгө чинээ хамаарахгүйгээр нэг л агаараар амьсгалдаг.
2011.10.21

Нийслэлийн иргэд нь нас хүйс, хөрөнгө чинээ хамаарахгүйгээр нэг л агаараар амьсгалдаг.

Эрүүл байх эсэх нь хувь хүн таниас шалтгаална
ТОВЧХОН
  • Агаар бохирдолтой байх нь амьсгалын зам, цусны эргэлтийн тогтолцоо, хавдар үүсэхэд нөлөөлдөг болох нь судалгаагаар батлагдсан билээ.
  • Сүүлийн жилүүдэд манай улсын хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаанд зүрх судас болон амьсгалын замын өвчлөл эхний байруудад орж байна.
Нийслэлийн иргэд нь нас хүйс, хөрөнгө чинээ хамаарахгүйгээр нэг л агаараар амьсгалдаг.
Агаар бохирдолтой байх нь амьсгалын зам, цусны эргэлтийн тогтолцоо, хавдар үүсэхэд нөлөөлдөг болох нь судалгаагаар батлагдсан билээ.
Сүүлийн жилүүдэд манай улсын хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаанд зүрх судас болон амьсгалын замын өвчлөл эхний байруудад орж байна.

Сүүлийн 5 жилийн статистик  үзүүлэлтээс / амьсгалын тогтолцооны өвчин 10.000 хүн амд 2007 онд  729,69 байсан  2010 онд  954.82   болж, 225.13-тохиолдлоор, ЦЭТ өвчлөл 2007 онд   563,23 байсан  2010 онд 648.06 болж,  84.83 – тохиолдлоор  нэмэгдсэн гэсэн үзүүлэлтэй байна.
Зүрх судас, амьсгалын тогтолцооны өвчлөлийн динамикаас харахад буурах хандлага ажиглагдахгүй байгаа нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болоод байна.

Иймээс Нийслэлийн иргэд, байгууллага аж ахуйн нэгжүүдээс  хийж гүйцэтгэх үүрэг  нь:
-Гэр хорооллын айл өрхүүд бүтэн шаталттай зуух болон боловсруулсан түлш хэрэглэх,
- Үйлдвэр аж ахуйн байгууллагууд үйлдвэрлэл, зам тээвэрт түүхий нүүрс хэрэглэхгүй байх
- Өөрийн амьдарч байгаа орчиндоо мод тарьж, ногоон массыг  нэмэгдүүлж , зүлэгт талбайн арчилгааг сайжруулах
- Амьдарч  байгаа орчиндоо хог тарихгүй байх, гэр байшиндаа  агаарын бохирдол бага үед  агаар  сэлгэлт буюу салхижуулалтыг  тогтмол хийх,
- Гэр байрны агаарыг чийглэг байлгах, / чиигтэй цэвэрлэгээ, угаалга  тогтмол хийх /
-Амьдрах орчинд  ил задгай хог хаяхгүй байх,
-Ахуйн хог хаягдлаа  ангилаад зориулалтын таглаатай сав уутанд хийж тодорхой хугацаанд тээвэрлэж  зайлуулж устгаж байх ,

Хувь хүн бүр:

-Утаа тоос ихтэй үед  амны хаалт хэрэглэж занших,
-Нус цэрээ ил задгай хаяхгүй байх,
-Ил задгай бие засахгүй байх,
Боломж  гаргаж  хотоос  гадна цэвэр агаарт 7- 14 хоногтоо гарах / хүн 20 минут цэвэр агаараар  амьсгалахад  хүний уушиг дахь агаар бүрэн цэвэршдэг байна./ Үүнийг та эрүүл мэндийнхээ төлөө хийх ёстой зүйлүүд юм.
Эх сурвалж
Нийслэлийн эрүүл мэндийн газар
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.