2011.10.21
201 иргэн төрийн албан хаагчийн тангараг өргөв
Төрийн албан хаагчид тангараг өргөлөө
ТОВЧХОН
- Улаанбаатар хот үүсэж байгуулагдсаны 372 жилийн ой, Нийслэлийн өдрийн өмнөхөн нийслэл, дүүрэг, харъяа газруудад ажиллаж буй 201 иргэн өнөөдөр Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө
Улаанбаатар хот үүсэж байгуулагдсаны 372 жилийн ой, Нийслэлийн өдрийн өмнөхөн нийслэл, дүүрэг, харъяа газруудад ажиллаж буй 201 иргэн өнөөдөр Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө. Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний сонгон шалгаруулалтад тэнцэж, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад төрийн жинхэнэ албан тушаалд томилогдон, туршилтын хугацаанд ажиллаж, тухайн ажлын байранд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангаснаар тэд ийнхүү тангарагаа өргөж буй юм.
Монгол Улсын Засгийн газар, төрийн албаны зөвлөл, Төрийн албаны шинэтгэлийн удирдах хороо хамтран энэ оны 6 дугаар сард зохион байгуулсан “Төрийн албаны шинэтгэл:сорилт, боломж” үндэсний чуулганаас “Монгол Улсын төрийн албан хаагчийн эрхэмлэх 9 зүйл”-ийг төрийн албан хаагчид албаны үйл хэрэгтээ сахин биелүүлвэл зохих ёс суртахууны үнэт зүйлс хэмээн батлан гаргасан.
Төрийн алба, түүний үйл ажиллагаа төгөлдөржин төлөвшихөд төрийн алба хаагч бүрийн оролцоо энэхүү эрхэмлэх зүйлсийг сахин биелүүлэхээс эхлэх ёстой гэдгийг шинээр тангараг өргөгчдөд хандаж хэлсэн үгэндээ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр онцолсон. Мөн тэрбээр энэ онд шинээр бүтээн байгуулж буй ажлуудаасаа товч мэдээлээд нийслэлийн төр захиргааны байгууллагаас дэвшүүлж буй зорилтуудыг хэрэгжүүлэх, төрийн албаны шинэтгэлд өөрийн хувь нэмрийг оруулж, төрийн албан хаагчийн ёс зүйг өндөрт өргөж, иргэдэд хөнгөн шуурхай, хүнд сурталгүй үйлчлэх үүрэг хариуцлага ногдож буйг санууллаа.

Эх сурвалж
Ulaanbaatar.mn
Ulaanbaatar.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.