Цэргийн албанд нэг ч хүнийг иргэний үнэмлэхгүй явуулж болохгүй
2011.10.21

Цэргийн албанд нэг ч хүнийг иргэний үнэмлэхгүй явуулж болохгүй

Цэргийн алба хаагчид заавал иргэний үнэмлэхээ авч явах хэрэгтэй
ТОВЧХОН
  • Нийслэлийн хэмжээнд цэрэг татлагын бэлтгэл ажил 100 хувь хангагдаад байна.
  • Өнгөрсөн хаврын цэрэг татлагаас үлдэж хоцорсон хүмүүсийн зөрчлийг 100 хувь барагдуулсан агаад цэргийн албыг мөнгөн хэлбэрээр дүйцүүлэн хаасан 813 хүний 165,9 сая төгрөгийг төрийн санд төвлөрүүлжээ.
Ирэх жил сонгууль болох учир энэ удаагийн цэрэг татлагын үеэр цэрэгт татагдаж буй залуусын иргэний үнэмлэхний асуудалд онцгой анхаарч ажиллахыг Нийслэлийн Цэрэг татлагын товчооны дарга Ц.Болдсайхан үүрэг болголоо. Өнөөдөр хуралдсан 2011 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагын ажлын бэлтгэл, зохион байгуулалтын талаар Нийслэлийн Цэрэг татлагын товчооны өргөтгөсөн хурал дээр тэрбээр энэ тухайгаа мэдэгдээд, цэргийн албанд татагдаж буй залуусыг үнэмлэхжүүлэх ажлыг “ногоон гэрэл”-ээр шийдвэрлэхийг Иргэний бүртгэлийнхэнд даалгахаар болсон юм.
10 дугаар сарын 18-ны байдлаар Нийслэлийн хэмжээнд цэргийн зарлан хуудасны тараалт 93,8 хувьтай байна.

Өнгөрсөн хаврын цэрэг татлагаас үлдэж хоцорсон хүмүүсийн зөрчлийг 100 хувь барагдуулсан агаад цэргийн албыг мөнгөн хэлбэрээр дүйцүүлэн хаасан 813 хүний 165,9 сая төгрөгийг төрийн санд төвлөрүүлжээ. Цэргээс халагдаж ирсэн залуусыг ажлын байрны мэдээллээр хангах, бичиг баримтын зөрчлийг арилгах, цаашид сурах нөхцөл бололцоог нээж өгөх үүднээс Хан-Уул дүүрэгт нэгдсэн үзүүлэх сургууль зохион байгуулж, дүүрэг бүрт мөн энэ ажлыг амжилттай зохиосон байна. Аж ахуйн нэгжүүд ч энэ ажилд идэвхитэй оролцож, өдөрлөгийн үеэр Говь, АПУ компаниуд л гэхэд 40 гаруй залуусыг өөрийн үйлдвэртэйгээ танилцуулж, 12 хүн шууд ажлын байрны гэрээ хийжээ.     

Нийслэлийн хэмжээнд цэрэг татлагын бэлтгэл ажил 100 хувь хангагдаад байна. ЗХЖШ, нийслэлийн удирлагуудын зүгээс ажлаа сайн зохион байгуулж буй гэсэн үнэлгээ авсан нийслэл, дүүргийн цэргийн штабынхан энэ удаагийн цэрэг татлагын ажлын үеэр ч цаг сайн барьж, хүмүүст ямар ч чирэгдэл гаргахгүйгээр ажиллахыг Нийслэлийн Цэрэг татлагын товчооны дарга даалгалаа.
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.