Хуулийн төсөл дээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав
Олон улсын санхүүгийн корпораци Монгол Улсад хөдөө аж ахуйн хөгжил, бизнесийн зохицуулалт болон хүнсний аюулгүй байдлын жишиг стандартыг сайжруулахад дэмжлэг үзүүлж байна.
Энэ хүрээнд Хүнсний аюулгүй байдлын тухай хуулийн төсөл дээр хамтран ажиллах тухай санамж бичигт тус корпорацийн дэд ерөнхийлөгч Дороти Бэрри УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга П.Алтангэрэл, мөн хүнсний аюулгүй байдлын хяналт шалгалтыг боловсронгуй болгох, бодлого зохицуулалтыг олон улсын жишиг стандартыг нэвтрүүлэх, шинэчилсэн хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээнд Бүсийн хөтөлбөрийн захирал Сержио Пимента, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Р.Содхүү нар өнөөдөр Төрийн ордонд гарын үсэг зурав. Дэлгэрэнгүй..