2009.01.26

Г.Баярсайхан уулзалтандаа

Нийслэлийн Чингэлтэй дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Баярсайхан чуулганы завсарлагаанаар тойргоо эргэж яваа гэнэ.

Алсын аймгуудад Мянган бээрийг туулахтай харьцуулахад унадаг дугуйгаар ч ирж, очоод байх боломжтой түүний хувьд сонгогчдынхоо шавайг ханатал уулзаж, асуусан болгонд хариулж байгаа аж. Хэдийгээр ойрхон   тойрогтой гэдгээрээ давуу талтай мэт боловч үнэн хэрэгтээ ёстой л «том хүүхдийн зовлон том» байдгийг бие сэтгэлээрээ мэдэрч яваа аж. Тойргийн сонгогчид нь тоо толгой олуулаа, түүн дотор ядуу амьдралтай нь бүр ч давамгайлдаг болохоор утаа үнэрлэн олон гудамж хэрэх экологич гишүүн угаартах шахан уулзалтаа бөөндсөөр байна.  Агаарын бохирдлын ажлын хэсгийг ахалдаг тэрбээр ажлаа халуун цэгээс нь эхэлж байгаа нь энэ бололтой.

Өдөрт гурваас дөрвөн уулзалт хийж, иргэдтэйгээ ярилцаж яваад орой гэртээ ирэхдээ хэзээ язааны уурын зуухны галч шиг болдог нь хотоос сонгогдсон гишүүдийн нийтлэг «зовлон» гэлтэй.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.