2008.10.21

Г. Баярсайханыг таван байгууллага шалгажээ

УИХ-ын шинэхэн бөгөөд залуухан гишүүдийн нэг Гарьдхүүгий Баярсайханыг сонгуульд өрсөлдөж эхлэх үеэс нь хэлэх хэлэхгүйгээр хэлж, хэний хэн, хаанаас гарч ирсэн нөхөр вэ хэмээн өдөр алгасахгүй шахам сонжиж, малтаж байсныг хэн хүнгүй мэднэ. Нас залуу, цус шингэн ч эрдэм м э дл э г, оюун ухаанаараа бусдаас онцгой  төдийгүй хар нялхаараа докторын зэрэг хүртэл хамгаалсан болохоор өрсөлдөгч зарим нөхдүүд нь өөд босгохгүйгээр доромжилж эхэлсэн нь тэр биз хэмээн харин өнөөдөр сонсогдох аж. Үнэхээр ч бага байхаасаа эрдэмтэн аавыгаа даган хөдөө хөлдөж, гадаа гандсаар ирсэн Г.Баярсайхан гишүүнийг чамгүй чадалгүйгээс гадна өнөө үеийн улс төрд үнэхээр эрэлттэй залуу гэх нь бий. Харин үг хэлээр доромжлох нь хэрээс хэтэрсэн тэр үед Г.Баярсайхан гишүүнийг АУИС-ыг төгсөөгүй, хуурамч диплом өвөртөлсөн зэргээр гүжирдэж байсан. Энэ ч утгаараа түүнийг холбогдох таван байгууллагаас шалгаж, АУИС-ыг төгссөн гэдгийг нь баталсан байна. Түүгээр ч зогсохгүй экологийн чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан түүний докторын ажлын удирдагчаар Монгол улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат ажилласан гэнэ. Тэгэхээр нас залуу ч намба суусан Г.Баярсайхан гишүүн I өөрийнхөө буруугүйг нотолж, хэвлэлээр хашгирахыг хүсээгүй бололтой.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.