Автомашины граш 4-10 давхар болно
2011.09.20

Автомашины граш 4-10 давхар болно

Автомашин
ТОВЧХОН
  • Энэ хүрээнд тус албаныхан эхний ээлжид 26 байршилд судалгаа хийж иргэдэд танилцуулаад газрыг нь хувийн хэвшлийнхэнд үнэгүй олгож, хөрөнгө оруулалтаар мөнгийг нь шийдэхээр төлөвлөсөн байна.

Нийтийн эзэмшлийн талбайд баригдсан нэг давхар бетонон грашуудыг 4-10 хүртэл давхар болгон өөрчлөхөөр болжээ. Хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж буй эдгээр грашийг цэгцэлж нэг бус нэлээд машин багтаах боломж байгаа эсэхийг судлахыг хотын дарга Газрын албаныханд үүрэг болгосон байна. Энэ хүрээнд тус албаныхан эхний ээлжид 26 байршилд судалгаа хийж иргэдэд танилцуулаад газрыг нь хувийн хэвшлийнхэнд үнэгүй олгож, хөрөнгө оруулалтаар мөнгийг нь шийдэхээр төлөвлөсөн байна. Тухайн газрын байршлын онцлогоос шалтгаалан 4-5 бүр 8-10 хүртэл давхар барихаас гадна төвлөрсөн дулаан хангамжид холбогдсон байх аж.

Эх сурвалж
Ардчилал сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.