Г.Занданшатар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 66 дугаар чуулганд оролцож байна
2011.09.20

Г.Занданшатар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 66 дугаар чуулганд оролцож байна

ТОВЧХОН
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 66 дугаар чуулганы үндсэн хэсэг 12 дугаар сарын сүүлч хүртэл үргэлжлэх бөгөөд түүнд оролцох Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчдийн тэргүүнээр сайд Г.Занданшатар томилогдон ажиллаж байна.
Энэ долоо хоногт ажлаа эхэлсэн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 66 дугаар чуулганы Ерөнхий шүүмжлэлд оролцох Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Гадаад харилцааны сайд Г.Занданшатар дагалдан Нью-Йорк хотноо ажиллаж байна.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 66 дугаар чуулганы үндсэн хэсэг 12 дугаар сарын сүүлч хүртэл үргэлжлэх бөгөөд түүнд оролцох Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчдийн тэргүүнээр сайд Г.Занданшатар томилогдон ажиллаж байна.

Ерөнхий Ассамблейн 66 дугаар чуулганаар тогтвортой хөгжил, нийгмийн хөгжил, байгаль хамгаалал, эдийн засгийн өсөлт, олон улсын энх тайван, аюулгүй байдал, НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаа, хүний эрх, шударга ёс ба олон улсын эрх зүй, НҮБ-аас үзүүлэх хүмүүнлэгийн туслалцаа, олон улсын гэмт хэрэг, терроризм, НҮБ-ын захиргаа, төсөв, НҮБ-ын үндсэн болон системийн байгууллагуудын сонгууль зэрэг дэлхийн улс түмний өмнө чухлаар тавигдаж буй 165 багц асуудлыг хэлэлцэж, холбогдох шийдвэрүүдийг гаргана.

Чуулганд оролцох Засгийн газрын төлөөлөгчид чуулганы хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд тусгагдсан асуудлаар байр сууриа илэрхийлж, чуулганаас батлах 300 орчим тогтоол, шийдвэрийн төсөлд өөрийн улсын байр суурийг тусгаж, санал хураалтад оролцох юм. Түүнчлэн Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний 2022 онд болох сонгуульд нэрээ дэвшүүлснээ албан ёсоор зарлаж гишүүн орнуудын дэмжлэг авах чиглэлээр ажиллаж байна.

Гадаад харилцааны сайд Г.Занданшатар чуулганд оролцох үеэрээ Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний Зохицуулах товчооны сайд нарын хурал, 77-ийн бүлгийн сайд нарын бага хурал, Далайд гарцгүй хөжиж буй орнуудын сайд нарын хурал, Азийн хамтын ажиллагааны яриа хэлэлцээний сайд нарын хуралд мөн оролцож Засгийн газрын байр суурийг илэрхийлэхийн зэрэгцээ Дипломат албаны 100 жилийн ойн хүрээнд дипломат харилцаагүй НҮБ-ын гишүүн орнуудтай хоёр талын уулзалтуудыг зохион байгуулж, дипломат харилцаа тогтоох чиглэлээр мөн ажиллаж байна.
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.