Кёкүшюзан Д.Батбаяр нэг давлаа
2011.09.20

Кёкүшюзан Д.Батбаяр нэг давлаа

ТОВЧХОН
  • Зодог тайлсныхаа дараа эх орондоо ирж, төр түшилцэж байгаа тэрээр 6002 бөхийн барилдааны хамгийн содон бөхчүүдийн нэг юм.

Дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ болон сумо бөх Кёкүшюзан Д.Батбаяр нэг давлаа. Арлын Японы сумогийн дэвжээнд Монголчуудаас анх түрүүнд зодоглон, олон сайхан аавын хөвгүүдийг дагуулсан хүн бол УИХ-ын гишүүн Кёкүшюзан Д.Батбаяр.

 

Зодог тайлсныхаа дараа эх орондоо ирж, төр түшилцэж байгаа тэрээр 6002 бөхийн  барилдааны хамгийн содон бөхчүүдийн нэг юм. Тэрээр Үндэсний бөхийн зодог шуудаг өмсөлгүй 20 гаруй жил болсон ч одоогоор нэгийн даваандаа давчихаад байна.Түүхэнд үлдэх энэ барилдаанд Монгол эр хүн болж төрснийхөө хувьд оролцохгүй байхын аргагүй хэмээн залуу бөх Кёкүшюзан ярьсан. Тэрээр хэд давах нь чухал биш, харин үндэсний бөх, үзэгч түмнээ хүндэтгэн барилдаж байгаадаа бахархаж байна гэсэн юм.

 

Сумогоос зодог тайлж, байнгын бэлтгэл сургуулилт хийхээ больсон ч долоо хоногтоо заавал нэг удаа биеийн тамираар хичээллэж, эрүүл мэнддээ анхаардаг болохоо ч нуусангүй. Барилдааны хоёрын даваа лхагва гаригт эхэлнэ.

Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.