УИХ-ын гишүүн Ц.Цэнгэл ӨМӨЗО-ны хэвлэл мэдээллийн төлөөлөгчидтэй уулзав
2011.09.20

УИХ-ын гишүүн Ц.Цэнгэл ӨМӨЗО-ны хэвлэл мэдээллийн төлөөлөгчидтэй уулзав

ТОВЧХОН
  • УИХ-ын гишүүнийг цаг зав гарган төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж байгаад Лю Юн Шин дарга талархал илэрхийлээд, Монгол Улсад дөрөв дэхь удаагаа айлчилж байгаадаа сэтгэл өндөр байгаагаа тэмдэглэсэн юм
УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн дэд дарга Ц.Цэнгэл манай оронд айлчилж байгаа ӨМӨЗО-ны радио, телевиз, киноны товчооны дарга Лю Юн Шин тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзаж ярилцлаа.

 

Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж, өндөр дээд хэмжээний харилцан айлчлал жилээс жилд нэмэгдэж байгааг УИХ-ын гишүүн Ц.Цэнгэл уулзалтын эхэнд тэмдэглэлээ. Тэрбээр цааш нь хэлэхдээ, хоёр улсын ард түмнийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан уулзуулж, улс орны хөгжил цэцэглэл, ахуй амьдрал, ёс заншилтай танилцуулахад гүүр болон ажиллаж байгаа хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагаа хамгийн чухал гэдгийг онцолсон. Монголын ард түмэн ӨМӨЗО-ны телевизийн сувгийг үзэх дуртай. Радио, телевизийн сувгаар дамжуулан хоёр орны найрамдал, нөхөрлөлийг ойртуулах, ялангуяа залуучуудын дунд урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулах, аль болох гэгээлэг уран бүтээл, нэвтрүүлэг түлхүү нэвтрүүлэх, ажлын арга барил, туршлагаасаа харилцан суралцах нь хамтын ажиллагаагаа улам нягтруулахад ихээхэн тус дөхөмтэй гэж үзэж байна. Цаашид хоёр талын хэвлэл мэдээллийн харилцаа, хамтын улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна гэлээ.

 

УИХ-ын гишүүнийг цаг зав гарган төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж байгаад Лю Юн Шин дарга талархал илэрхийлээд, Монгол Улсад дөрөв дэхь удаагаа айлчилж байгаадаа сэтгэл өндөр байгаагаа тэмдэглэсэн юм. ӨМӨЗО-ны радио, телевиз МҮОНРТ-тэй олон жилийн хамтын ажиллагаатай явж ирсэн бөгөөд энэ удаагийн айлчлалынхаа хүрээнд хоёр талын хамтын ажиллагааны гэрээг шинэчилж, санамж бичигт гарын үсэг зурснаа тэрээр танилцууллаа. Хоёр орны радио, телевизийн хамтын ажиллагаа ард түмний харилцан ойлголцол, найрамдалт ажиллагаанд өндөр ач холбогдол өгдөг. Бид хоёр талын харилцаа, хамтын ажиллагаагаа цаашид улам өргөжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллах болно гэдгийг Лю Юн Шин дарга онцоллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.