НҮБ-ын чуулганд С.Ламбаа сайд үг хэллээ
2011.09.20

НҮБ-ын чуулганд С.Ламбаа сайд үг хэллээ

ТОВЧХОН
  • Хуралдаанд 123 орны төр, засгийн тэргүүн, Эрүүл мэндийн сайд нар оролцож, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах асуудалд олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, зохицуулалтыг сайжруулах талаар тодорхой санал санаачлага дэвшүүлж байна.
Нью-Йорк хотноо болж байгаа “Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах” сэдэвт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн өндөр түвшний хуралдаанд Монгол Улсын тэргүүн хатагтай Х.Болормаа, УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа нар оролцож байна.

Өндөр түвшний хуралдааны нээлтийн ажиллагаанд НҮБ-ын ЕНБД Бан Ги Мүн, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал Др. Маргарет Чан, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы дарга Нассир Абдулазиз Нассер, Олон улсын хавдрын хяналтын холбоог төлөөлж Эрхэмсэг гүнж Дина Миред нар оролцож, үг хэлсэн байна.

Хуралдаанд 123 орны төр, засгийн тэргүүн, Эрүүл мэндийн сайд нар оролцож, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах асуудалд олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, зохицуулалтыг сайжруулах талаар тодорхой санал санаачлага дэвшүүлж байна.

Эрүүл мэндийн сайд С.Ламбаа нэгдсэн хуралдаанд үг хэлж, халдварт бус өвчний асуудлаарх Монгол Улсын Засгийн газрын бодлого болон хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулжээ. Тэрбээр ДЭМБ-ын Тамхины хяналтын суурь конвенц нь тамхины хэрэглээг бууруулах асуудалд чухал нөлөө, түлхэц үзүүлж байгааг тэмдэглээд үүнтэй нэгэн адил архитай тэмцэх асуудлыг зохицуулсан НҮБ-ын суурь конвенцийг баталж ажиллахыг уриаллаа. Уулзалтын хүрээнд өнөөдөр болох “Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах ажиллагаанд олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, зохицуулалтыг сайжруулах нь” сэдэвт дугуй ширээний уулзалтад Монгол Улсын Тэргүүн хатагтай Х.Болормаа, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа нар оролцож, үг хэлэх юм байна. Эрүүл мэндийн сайд С.Ламбаагын хэлсэн үгийг ЭНД дарж үзнэ үү.
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.