2011.09.17
Эрчим хүчний тав дахь эх үүсвэрийг барих ажил энэ ондоо эхэлнэ
Х.БАТТӨГС
ТОВЧХОН
- ТЭЗҮ-ийг нь ЭБЭХЯ-ны Шинжлэх ухаан, технологийн зөвлөл баталжээ.
- Шинэ станцыг хуучин III цахилгаан станцын буурин дээр барих шийдвэр гарах магадлал хамгийн өндөр гэнэ.
- Эрчим хүчнийхэнд тулгарч байгаа бас нэг бэрхшээл бол дулаалгатай гэр байшинд олгох 50 хувь үнийн хямдралтай цахилгаан эрчим хүч.
Эрчим хүчний тав дахь эх үүсвэр буюу нийслэлийн эрчим хүчний нийлүүлэлтийг нэмэх зорилгоор шинэ станц барих шийдвэр гарсан. Тус станцыг барих техник, эдийн засгийн үндэслэлийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийж дуусчээ. ТЭЗҮ гэдэг нь байршил, хүчин чадал, хөрөнгө оруулалтын хэмжээ бусад холбогдох судалгааны ажлуудыг хэлдэг аж. ТЭЗҮ-ийг нь ЭБЭХЯ-ны Шинжлэх ухаан, технологийн зөвлөл баталжээ. Энэ нь цаашид тендер шалгаруулж, ажлаа эхлэхэд бэлэн болсон гэсэн үг юм. Гэхдээ тендер зарлана гэдэг нь өртөг өндөртэй томоохон ажлын хувьд цаг, хугацаа нэлээд шаардагдана. Гэвч энэ ондоо багтааж станц барих ажиллагааг эхлүүлнэ. Шинэ станцыг хуучин III цахилгаан станцын буурин дээр барих шийдвэр гарах магадлал хамгийн өндөр гэнэ. Тендер шалгаруулалтын олон улсын стандартад нийцсэн хөрөнгө оруулагч, захиалагч талын аль алиных нь сонирхолд нийцсэн байх шаардлагатай. Хуулиар энэ бүх ажлын ихэнхийг Төрийн өмчийн хорооны Концессийн газар хариуцаж ажиллаж байна. Тус төслийн техникийн болон санхүү, хууль зүйн зөвлөхөөр Азийн хөгжлийн банк шалгарчээ. Хэдийгээр олон улсын хэмжээний хөрөнгө оруулалт шаардсан томоохон тендер боловч ҮАБЗ-өөс өгсөн үүргийн дагуу энэ ондоо багтааж станц барих ажил эхэлнэ. Хэрэв ямар нэгэн улс төр, эдийн засгийн сонирхолтой элдэв шалтгаан гарч ирэхгүй бол энэ ондоо эхлүүлсэн станцын байгууламж 2015 онд ашиглалтад орно. Энэ хугацаа нь манай улсын эрчим хүчний хомсдолд орох үетэй давхцаж байгаа аж. Одоогоор манай улс цахилгааны хомсдолд ороогүй гэнэ.
Нийслэлийн захын гэр хорооллууд цахилгааны хомсдолтой байгаа нь эрчим хүчний эх үүсвэр дутагдалтай байгаа гэсэн үг биш. Зөвхөн дамжуулах тоног төхөөрөмжийн хүчин чадал дутагдалтай байгаагаас гэр хороололд цахилгаан нэмж өгөх боломжгүй болчихоод байгаа гэнэ. Хэдийгээр сүүлийн үед эрчим хүчний түгээлтэнд багагүй хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн боловч хөдөөгөөс нийслэл рүү шилжин ирэгсдийг өрхийг хангах хэмжээнд хүрэхгүй. Шинэ цахилгаан станц нь 820 мвт цахилгаан эрчим хүч, 1100 ккл дулаан үйлдвэрлэнэ. Гэхдээ өнөөгийн хэрэгжиж байгаа дуртай газраа буучихаад УИХ-ын сонгуульд нэр дэвшигчээр утас татуулж технологийн бус эрчим хүчний түгээлт хэвээр үргэлжилбэл хэзээ ч захын хорооллууд шаардлага хангасан эрчим хүчээр хангагдахгүй. 2015 онд шинэ станц 50 хувийн хүчин чадлаа ашиглаж эхэлнэ. Улмаар 2020 онд бүрэн хүчин чадлаараа ажиллана. Нийт 1.4 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийгдэх ба эхний ээлжид 600 сая ам.долларын хөрөнгө шаардлагатай. Тендер шалгаруулалтаар энэ хэмжээ буурах магадлалтай. Гэхдээ тендер шалгаруулалтад томоохон саад болдог зүйл бол төрийн хатуу үнэ. Хөрөнгө оруулагч нар ямар хэмжээний хөрөнгө оруулж, ямар хугацаанд эргүүлж ашгаа олохыг л чухалчилдаг. Гэхдээ УИХ-аас гаргасан 72 дугаар тогтоолын дагуу 2014 он хүртэл нийгэмд дарамтгүйгээр аажмаар үнэ чөлөөлөх шийдвэр нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж байна. Одоогоор манай иргэд 150 квт хүртэлх цахилгааныг засаг үнэ буюу төрөөс тогтоосон үнээр хэрэглэж, илүү гарсан эрчим хүчийг тансаг хэрэглээ хэмээн тооцож зах зээлийн үнээр хэрэглэж байна. Эрчим хүчний үнийн тал хувь нь нүүрсний үнэ байдаг.
Нүүрсний үнэ хөдлөх бүрт эрчим хүчний үнэ хэлбэлзэнэ. Одоогийн байгаа цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа ажиллавал эдийн засгийн болон технологийн хувьд ашиггүй. Тиймээс хүчин чадлыг бүрэн ашиглахгүйгээр оргил ачааллын үед ОХУ-аас багахан хэмжээний цахилгаан авасан нь манайд ашигтай. Учир нь монголчуудын цахилгааны хэрэглээний оргил цаг нь 19-22. Ердөө гуравхан цаг. Харин 22-07 цагт илүүдэлтэй байдаг. Энэ үеийн илүүдэл цахилгаанаа бид оросуудад тал үнээр өгчихнө. Ингээд оргил үедээ авдаг цахилгааныхаа тал үнийг төлчихнө. Энэ нь оргил үедээ авдаг цахилгааныг 40 төгрөгөөр авч байна гэсэн үг юм. Оросууд "Та нар биднийг зальдаж байна" хэмээн гомдоллодог. Гэхдээ оросуудад одоохондоо цахилгаанаа нийлүүлсээр байна. Оросуудын хувьд биднээс эрчим хүч авах ямар ч шаардлага байхгүй. Хэрэв тэд эрчим хүч авахаас татгалзвал бид турбинаа зогсоох шаардлага гарна. Турбин зогссон тохиолдолд дахин цахилгаан гаргах хэмжээнд эргэтэл 24 цаг шаардлагатай. Харин бүрэн хүчин чадлаараа ажиллах тохиолдолд одоогийнхоос хоёр дахин зардал нэмэгдэж, шөнийн цагт ОХУ дөрөв дахин эрчим хүч гаргах шаардлагатай. Энэ хэмжээний цахилгааныг оросуудад мөнгө төлж байж гаргах шаардлагатай тулгарна. Зарим улстөрчид ОХУ руу хямд үнэтэй цахилгаан гаргахыг зогсоож, гэр хорооллынхонд үнэгүй өгөх санал дэвшүүлдэг. Харамсалтай нь одоогийн суурилагдсан тоног төхөөрөмжийн хүчин чадал ийм боломж олгодоггүй гэнэ.
Эрчим хүчнийхэнд тулгарч байгаа бас нэг бэрхшээл бол дулаалгатай гэр байшинд олгох 50 хувь үнийн хямдралтай цахилгаан эрчим хүч. Хуулинд орсон ганц энэ заалтыг хэрэгжүүлэхэд арваад тэрбум төгрөг шаардлагатай. Ямар судалгааг үндэслэж энэ заалт оруулсныг хэлэх хүн олдсонгүй. Эрчим хүчний салбарынхан "Хууль гарсан тул хэрэгжүүлнэ" гээд сууж байна. Үнэн хэрэгтээ энэ заалт хэрэгжинэ гэдэг нь маргаантай. Учир нь одоо байгаа цахилгаан дамжуулах тоног төхөөрөмж цай чанах төдий хэрэгцээ хангаж байна. Өртгөөсөө хямд нийлүүлж байгаа цахилгааны үнийг тал хувиар хямдруулна гэдэг нь нөгөө хэдэн туйлдсан цахилгаан станцуудаа л ниргэх гэсэн мэт сэтгэгдэл төрүүлж байна. Нүүрс, цахилгааны үнэ зохиомол байгаа өнөө цагт уурхай, цахилгаан станцуудад хөрөнгө оруулалт хийх боломж улам л хомсдож байна. Энэ нь цаашдаа нүүрсний олборлолт, цахилгаан дулааны үйлдвэрлэлийн найдвартай хангамж тасалдах аюул нүүрлэнэ гэсэн үг юм.
Манай улсын цахилгааны хэрэглээний оргил үе нь 1989 он байсан гэнэ. Харин түүнээс хойш буурсаар 2008 онд л тухайн үеийн хэрэглээний түвшинд хүрчээ. Монголчуудын цахилгаан хэрэглээ жилд арван хувиар нэмэгдэж байна. Дээр нь хэд хэдэн усан цахилгаан станц ойрын жилүүдэд бүрэн хүчин чадлаараа ажиллана. Энэ одоогийн бид байдлаар монголчууд цахилгаан эрчим хүчний хомсдолд ороогүй гэсэн үг юм. Судалгаагаар 2015 онд хомсдолд орох магадлалтай. Гэхдээ энэ хугацаанд тав дахь эх үүсвэр ашиглалтад орно. Ингэснээр эрчим хүчний хомсдлоос зайлсхийж чадах юм. Гэхдээ энэ ондоо элдэв хэрүүл хараалгүйгээр шинэ үүсвэрээ барьж эхэлж чадвал шүү дээ.

Эх сурвалж
Өдрийн сонин
Өдрийн сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.