
Улаанбаатар хот утааны байцаагчтай боллоо
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулах эрчим хүчний хэмнэлттэй, утаа бага гаргах зуухыг Мянганы сорилын сангаас айлуудад тодорхой татаастайгаар олгож эхлээд байгаа. Энэхүү ажлыг хяналттай, зохион байгуулалттай хийх талаар хотын захиргаа, МСС-тай хамтран ажиллахаар өнөөдөр Санамж бичиг үзэглэлээ. МСС-гаас олгож буй зуухнуудыг эхний ээлжид нийслэлийн утааны голомт болсон 48 хороонд олгох агаад хуучин зуух аа шинэ зуухаар солих ажил айл бүрт хүрч байгаа эсэх, авсан зуухаа цааш нь дамлаж байгаа эсэхийг хянадаг хариуцдаг байцаагч ажиллуулах юм. Санамж бичигт үзэглэсний дагуу эдгээр байцаагчдад цэвэр агаар төслөөс урамшуулал олгоно. Эрс тэс уур амьсгалтай манай улсын хувьд жилийн 8 сард нь халаалт шаарддаг.