Тэквондогийн хар бүстэй гишүүн
Манай парламентад хэнийг ч зодчихоор зодооны урлагаар мэргэшсэн хоёр гишүүн байдаг юм байна. УИХ-ын гишүүн С.Оюуныг каратегийн хар бүстэй, таван дан зэрэгтэй гэдгийг монголчууд мэддэг. Гэтэл УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Очирбат тэквондогийн хар бүстэй, гурван дан зэрэгтэй гэнэ. Тэрбээр энэ спортоор багаасаа хичээллэж, олон уралдаан тэмцээнд оролцдог байсан ч, ангийн нөхдөөсөө өдийг хүртэл нууж явжээ. Тэрбээр С.Оюун , гишүүнтэй түүнийг зодолдуулж, хүч чадлыг нь сорих байх гэдгээс болгоомжилсон ч байж магадгүй. Хэрвээ гишүүд хоорондоо зодолдохыг шаардвал эмэгтэй хүнтэй ана мана гар зөрүүлэлтэй биш гэж бодов уу, эсвэл дангийн тоо нь бага учраас дийлдэнэ гэж эмээв үү. Ямартай ч хэнд ч зодолддог тухайгаа ярьддаггүй гэнэ. Тэрбээр бас волейболын дэд мастер, сумын заан цолтой юм байна шүү.
Өдрийн шуудан сонин