Хуульч гишүүд багшдаа бэлэг барина
2010.12.29

Хуульч гишүүд багшдаа бэлэг барина

УИХ дахь хуульч гишүүдийн олонх нь МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгссөн гэнэ. Тиймээс унаган сургуулийнхаа 50 жилийн ойд бэлэг бэлтгээд багагүй хугацаа өнгөрчээ. Хуульч гишүүд дурсгалын зураг татуулснаа Хууль зүйн сургуульдаа бэлэглэхээр өнгөрсөн зургадугаар сард ярилцсан аж. chuulgan_12

 

Б.Бат-Эрдэнэ гишүүн "Зургаас өөр бэлэг байсан бол муудах хугацаа боллоо. Дамжлаад ч болов сургуульдаа өгмөөр байна" гэж гишүүдээс гуйж харагдсан. Түүний гуйснаар гишүүд бэлгээ Хууль зүйн сургуулийн захирал, гавьяат хуульч С.Нарангэрэлд өгөхөөр өчигдөр орой сургуулийнхаа өмнө болзсон гэнэ лээ.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.