Ерөнхий сайд дүүргийнхэнтэйгээ баярлалаа
2010.12.25

Ерөнхий сайд дүүргийнхэнтэйгээ баярлалаа

Сүхбаатар дүүрэгт харьяалагддаг оюутан сурагчид сүлд модны наадмаа хийлээ. Ерөнхий сайд, Ардын намын дарга С.Батболдын нэрэмжит тус сүлд модны наадамд үеийнхнээ манлайлсан оюутан сурагчдын төлөөлөл хүрэлцэн иржээ. Ёслолын ажиллагааг нээж, Ерөнхий сайд хэлсэн үгэндээ Өнгөрсөн онд манай улс эдийн засгийн үзүүлэлтээрээ хасах 1,6 хувьтай байсан бол энэ жил 8.0 хувь болсон үзүүлэлтийг мэргэжилтнүүд гаргаж байна. Ирэх жил их бүтээлийн он байх болно. Тэдгээр боломжийг бодит болгох нь залуус та бүхнээс ихээхэн хамаарах юм шүү. Ялангуяа Сүхбаатар дүүргийн иргэн гэдгээрээ бахархаж, энэ утгаараа та бүхэн бусдыгаа манлайлах ёстой. Энэ жилийн олоpm_batbold_city_meetsлтоо улам бататгаж, ирэх ондоо амжилт бүтээл дүүрэн байхын ерөөлийг дэвшүүлье" хэмээсэн.

 

Мөн тэрбээр тэргүүний шилдэг оюутан сурагч,багш ажилтнуудад бэлэг гардуулж, хамтдаа зургаа авахуулав. Математикийн улсын аварга, нэгдүгээр сургуулийн сурагч Г.Халиун, удаа дараагийн шилдэг оюутнаар тодорч байсан ЭМШУИС-ийн оюутан О.Цэцэн нарын 30 гаруй оюутан сурагчид тус дүүргийн энэ жилийн шилдгээр тодорчээ.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.