Зах зээлийн болон бэлчээрийн менежментийн хөгжил төслийг дэмжлээ
2010.12.21

Зах зээлийн болон бэлчээрийн менежментийн хөгжил төслийг дэмжлээ

Эдийн засгийн байнгын хороо үдээс хойш хуралдаж, НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн хөнгөлөлттэй зээл, Даян дэлхийн байгаль орчны сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх "Зах зээлийн болон бэлчээрийн менежментийн хөгжил төсөл"-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөн, санал дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

chuulga_32Энэ үеэр эрхэм гишүүн Р.Раш Сангийн сайдад хандан  “ Сангийн яам асуудлыг сайн судлахгүйгээр дан ганц ХХААХҮ дангаараа хариуцуулж байгааг ойлгохгүй байна. Малаа хаашаа бэлчээхийг төслийнхөн мэдэхгүй, бид мэднэ. Яагаад энэ ажилд мэргэжлийн яамыг оролцуулахгүй байгаагаа тайлбарла. Олон улсын зээл тусламжийн ажил гэхээр ингэж сохроор хандаж болохгүй. Энэ нь дээд зэргийн хариуцлаггүйн жишээ биш үү.Мэргэжлийн яам олон улсын зээл тусламжийн асуудалд алган дээрээ харж байгаа юм шиг нарийн тооцоо судалгаатай хандах учиртай. Ингэж өөрсдийгээ, өрөөл бусдыг төдийгүй дэлхийг хуурч болохгүй.11 сая ам.доллар гэдэг тоглоом биш” гэсэн юм. Харин Сангийн сайд С.Баярцогт “Сангийн яам зөвхөн зээл хэлбэрээр оруулж ирж байна. Ажлыг ХХААХҮЯ дагнан хариуцаж байгаа. Харин төслийн дизайн, төсөөлөл, нарийвчилсан судалгааг  тухайн  мэргэжлийн яам нь  тайлбарлана гэлээ.


ХХААХҮ-н сайд Т.Бадамжунайн тайлбарласнаар энэ төсөл нь анх Монголд 1994 оноос эхлэн судлагдан, хэрэгжсэн төсөл бөгөөд өмнө нь хоёр үе шатаар дөрвөн аймагт хэрэгжжээ. Эхний үе шатанд Хөвсгөл, Архангай аймгийн бүх сумууд хамрагдсан бөгөөд таван сая ам.доллар зарцуулсан. Харин дараагийн шатанд Булган, Хэнтийд 19,4 сая ам.долларын төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлсэн бөгөөд өнөөдрийн хэлэлцүүлээд байгаа төсөл нь дээрх төслийн гуравдахь үе шат болон хэрэгжих юм гэлээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.