Х.Тэмүүжин: Ерөнхий сайдын суудлыг УИХ-ын толгой дээрээс буулгах болон Парламентыг мэтгэлцээний талбар болгох тухай хуулийн төслүүл бүх гишүүдэд хүргэгдлээ
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын гишүүдээс Монгол Улсын Их хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиудыг өргөн барьсан. Энэхүү хуулийн төслүүд УИХ-ын бүх гишүүдэд хүргэгдлээ.
УИХ-д Ерөнхий сайдын суудлыг УИХ-ын толгой дээрээс буулгах хуулийн төсөл нь:
зөвхөн сандал суудлын хуваарийн асуудал бус, эрх мэдэл хуваарилалтын хил заагийг тогтоох, парламентын ардчиллын гол амин сүнс болсон олонх цөөнх тэдгээрийн байр суурь, эрх мэдлийн байршил, мэтгэлцээнийг зөв зохион байгуулалтад оруулах, УИХ-ын хяналтыг оновчлох, том дүр зургаараа Үндсэн хуулийн дэг журмыг хамгаалах зорилго бүхий хуулийн төсөл билээ.
Парламентыг мэтгэлцээний талбар болгох хуулийн төсөл нь:
Эрх мэдэл хуваарилалтын хил заагийг тогтоож, парламентыг мэтгэлцээний талбар болгох хуулийн төсөл юм. Хууль санаачлагчид парламентын танхим дахь суудлын байршил нь олонхын эрх мэдэл ба цөөнхийн хяналт, хариуцлагын илэрхийлэл болдог учраас улс төрийн соёл, шийдвэр гаргах арга барилд шууд нөлөөлдөг гэдгийг онцолж байсан юм.
Энэхүү Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд 40 гишүүн гарын үсэг зурж, хамтран өргөн мэдүүлсэн билээ.

Сэтгүүлч