2025.06.03

Б.Мөнхсоёл: Дотоод ардчилалгүй ХҮН нам тарах хэрэгтэй

УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл Ерөнхий сайдын "Итгэл хүлээлгэх тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлэх УИХ-ын чуулганы завсарлагаанаар ХҮН намтай холбоотой мэдээлэл өглөө.

Тэрбээр "ХҮН нам нь гуравдагч хүчнийг хүссэн нийгмийн, залуусын хүлээлт дээр үүссэн нам. Хэн нэгний ӨМЧ биш. Олон гишүүд, дэмжигчид бидний алхам тутмыг харж буй. Тэдний итгэлийг үгүй хийж болохгүй. Зарчим, ёс суртахуун эрхэм!"гэв.