
Ж.Бат-Эрдэнэ: Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай тогтоолын төслийг хэлэлцэх нь хуулийн дагуу явна
МАН-ын бүлгийн хурал /2025.06.02/-ны өдөр богино хугацаанд болж өнгөрлөө. Ерөнхий сайд бүлгийн хуралд тогтоолын төслөө танилцуулсан. Энэ үеэр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ дараах мэдээллийг сэтгүүлчдэд өглөө.
Тэрээр, Бага хурал бүх асуудлуудаа ярьчихсан, олон асуудлууд тавигдсан. Ерөнхий сайд асуудлуудаа оруулж ирсэн хуулийн дагуу үүнийгээхэлэлцээд явъя гэсэн ийм л зүйл ярьсан. Бүлгээр хуралдааны дараа хуулийн хугацаандаа 10 хоногийн дотор энэ асуудлыг ярих ёстой. Гишүүдийн кнопыг худалдаж авч байгаа гэдэг мэдээллийг сэтгүүлчид л яриад байна, бусдаар бид нарын хүрээнд тиймэрхүү юм яригдсан, мэдрэгдсэн юм ерөөсөө алга. ТББХ санал хураалтыг явуулна, хуульд хаалттай гэсэн ийм заалт байхгүй, тийм болохоор яах вэ зүгээр горим гарч магадгүй. Хэрвээ горим гарвал горимоор явах уу, үгүй юү гэдгээ санал хураалт явуулна. Хэрвээ горимоор санал хураалтаар хаалттай явуулъя гэвэл хаалттай, нээлттэй явуулъя гэвэл нээлттэй явуулна. Төрийн байгуулалтын байнгын хороо 5 нам эвслийг жигд байх ийм боломж бололцоог олгож, 25 гишүүнтэй. Манай байнгын хороо нэлээн нээлттэй явагддаг, идэвхтэй гишүүд ордог, дарга сайд нар голцуу ордог. Тийм болохоор асуудал бол тэр болгон хүмүүсийн гарт баригдаад байдаггүй ийм байнгын хороо.
Итгэл үзүүлэх асуудлыг хэлэлцэх нь өөрөө үндсэн хуулийн зөрчил гэдгийг зарим гишүүд илэрхийлээд байна. Ийм зүйл байхгүй, энэ хуулийн дагуу эрх нь Ерөнхий сайдад өөрт нь өгчихсөн. Бодлогын асуудал оруулж ирнэ гээд байгаа шүү дээ. Мега төслүүдээ хэлэлцэх, цаашдаа энэ асуудлаа аваад явахын тулд, энэ чинь өөрөө бодлогын хүрээнд бид нарт итгэл үзүүлээч гэсэн ийм санал руу орж ирсэн. Үүнийг Ерөнхий сайд өөрийнхөө хуульд заасан Үндсэн хуульд заасан эрхийнхээ дагуу оруулж ирсэн. Бид үүнийг буцаах тийм эрх зүйн орчин байхгүй. Ийм тохиолдолд явуулна, буцаана гэсэн ойлголт байхгүй. Тийм болохоор нэгэнт оруулж ирсэн бол хэдүүлээ хэлэлцье.
Хэвлэл мэдээллээр иргэд мэдээллээ аваг, ямар учраас энэ асуудал орж ирж байгаа юм, цаашдаа яаж ажиллах ярилцаад явчихъя. Чуулган, байнгын хороон дээр ярилцана. Талбай дээр зогсож байгаа залуучууд хүртэл мэдээллээ аваад явах зүйл. , Хуулийнхаа дагуу бүх асуудлууд явах ёстой. Итгэл үнэмшлээр явсаар, аливаа зүйлийг татаж чангааж асуудлыг хүндрүүлдэг. Ийм учраас зарчим бол зарчим хуулийнхаа дагуу явах нь зөв юм.

Сэтгүүлч