Улаанбаатар хотын хамгийн өргөн дугуйн болон явган зам СХД-т баригдлаа
2024.05.31

Улаанбаатар хотын хамгийн өргөн дугуйн болон явган зам СХД-т баригдлаа

Саппорогоос 1-р хорооллын 32-р байр хүртэл буюу СХД-ийн 13, 14, 15, 16, 17 дугаар хороодыг дамнасан 5 метр өргөн, 1.5 км урт дугуйн зам, явган замыг ашиглалтад оруулж, хүүхэд багачууд, залуус, нийт иргэд унадаг дугуйтай чөлөөтэй зорчих боломж бүрдүүллээ.
Түүнчлэн автомашины зогсоол, гэрэлтүүлэг, ногоон байгууламж бүхий тохижилт, бүтээн байгуулалтыг хийж, өнөөдөр нээлээ. Уг ажлыг үргэлжлүүлж, 1-р хорооллыг бүтэн тойрсон дугуйн болон явган зам тавихаар төлөвлөөд байна. Түүнчлэн цаашид энэ мэтээр иргэдэд тухтай орчин бүрдүүлэхийг зорьж ажиллана.