
2025.03.26
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилтай болгох 6 төсөл хэрэгжинэ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Хамгийн сайн халамж – хөдөлмөр эрхлэлт” уриатайгаар 2025 оныг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор зарлаж нээлтийн арга хэмжээгээ өчигдөр /2025.03.25/ зохион байгууллаа.
Монгол Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 15.3 мянган иргэн хөдөлмөр эрхэлж байна. Тэдний хөдөлмөр эрхлэхийг дэмжиж багагүй мөнгө зарцуулдаг ч үр дүнг сайжруулж, тогтвортой байдлыг дэмжих шаардлага байгаа учир төр, хувийн хэвшил хамтарч 2025 онд олон ажлууд хийхээр төлөвлөөд буй. Энэ үеэр иргэдээ төлөөлөн бодлого тодорхойлох дээд байгууллага УИХ-д ажиллаж байгаагийн хувьд УИХ-ын гишүүн О.Саранчулуун бүх шатанд хамтарч, зөвлөж ажиллана гэдгээ илэрхийлсэн юм.