ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Алдартнуудын хэлсэн онч үг

Нийтэлсэн: 3 жилийн өмнө Үзсэн: 2260

Бусдын амьдралаасаа түүхчлэн, бодит үнэнийг мэдрэн ухаант суутны тархинд нь бууж, дэвтэрт нь тэрлэгдсэн үнэт үгсийг тунгаахад илүүдэхгүй билээ.

Ухаантай хүн ямагт өөр рүү нь довтолж буй хүмүүсийн талд зогсдог. Учир нь тэдний үг ярианаас өөрийнхөө сул талуудыг олж харах нь түүнд илүү чухал байдаг юм. - Ральф Эмерсон

Амьдрал гэдэг баллуур ашиглахгүйгээр зурах "урлаг".  - John W. Gardner

Hэгэнт өөрийгөө олж авсaн xүн хорвоo дээp aхиж юуг ч гээдэггүй. Hэгэнт доторx xүнээ тaньж aвсан бoл өpөөл буcдыг oйлгодог.  - Стефан Цвейг

Хүн бүр өөрийнхөө бодож байгаагаас хавьгүй илүү их зүйлийг бүтээж чадна.  - М.М.Пришвин

Амжилт нь эцсийн зогсоол биш, алдаа нь хөнөөлтэй зүйл биш. Энэ хоёр зүйлтэй дэс дараалан тулгарах зоригтой байх хэрэгтэй.  -  Winston Churchill

Залуу явахад бидний алдаа ашигтай. Харин түүнийг өтөл нас руугаа чирэн очиж л болохгүй.  - Гёте

Оролдлого, тэвчээр, хөлс 3 нь амжилт дагуулдаг ялагдашгүй нэгдэл юм.  - Napoleon Hill

Хэн нэгэн чиний улыг долоож байвал, хазаж эхлэхээс нь өмнө гишгэж орхи. - Поль Валери

Хэрэв дайсан чинь магтаж байвал, хөөрхий чи тэнэг алхам хийжээ.  - Август Бебель

Ирээдүйг мэдье гэвэл өнгөрснийг судал.  - Күнз

Дадал зуршлаас илүү хүчтэй зүйл гэж үгүй.  - Овид

Олон номтой байна гэдэг чухал биш, харин сайн номтой байх нь чухал.  - Сенека

Хэн нэгний хайрыг татна гэдэг баян байхаас ч хавьгүй дээр зүйл.  - K.Tilie

Та дэлхий ертөнцийг ямар байлгахыг хүсч байна, түүнийг л хий.  - Mahatma Gandi

Битгий бусдын гаргасан зам харгуйгаар яв. Үүний оронд ямар ч замгүй газраар явж бай.  - Ralph Waldo Emerson

Бид чадна. Яагаад гэвэл бид “чадна” гэж бодож байгаа учраас.  - Virgil

Амжилтанд хүрсэн бүх хүмүүс агуу мөрөөдөгчид байдаг юм. Гэхдээ тэд ирээдүйд гарах амжилтынхаа төлөө байнга тэмцдэгт гол учир нь байгаа юм.  - Brian Tracy

Өрөвдөж байгаа нь биш тусалж байгаа нь л нөхөр - Томас Фюллер

Сайн төлөвлөгөөг яг одоо хэрэгжүүлэх нь өө сэвгүй төлөвлөгөөг ирэх долоо хоногт хэрэгжүүлснээс хавьгүй илүү.  - Ж.Паттон

Ямар нэгэн зүйлийг дотоод сэтгэлдээ гүн бат итгүүлбэл, хүнд өөрийгөө ялах хүч, хүсэл эрмэлзэл үүсэн бий болж чадна.  - Хонда Соичироо

Агуу хүнийг жирийн хүмүүстэй хэрхэн харьцаж байгаагаар нь тодорхойлно.  Т.Карлэйн