ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Уншсаны дараа талархах Дэйл Карнегийн эшлэлүүд

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 3663

Зохиолч, сэтгүүлч, сэтгэл зүйч, сурган хүмүүжүүлэгч Дэйл Карнеги “дэлхий дээр муу хүн гэж байхгүй” гэсэн зарчмаар сэтгэн бодож, амьдарч байсан хүн юм.

Түүний хэлсэн үгсээс онцгойлон эшлэж байна.

 

  • Хүн бүр өдөрт доод тал нь таван минутын хугацаанд тэнэг амьтан болж хувирдаг.Жинхэнэ мэргэн ухаан энэ хугацааг нэмэгдүүлэхгүй байхад чиглэгддэг юм.
  • Бал хураая гэвэл зөгийн үүрийг бүү сүйтгэ
  • Хэрвээ өчигдрийн ачаагаа өнөөдөр үүрсээр яваа бол дээр нь нэмэгдэх маргаашийн ачаа замд чинь хамгийн хэцүү саадыг бий болгоно.
  • Инээмсэглэл зардалгүй бий болдог ч үнэтэй шагнал болдог
  • Хэрвээ хувь тавилан чамд нимбэг бэлэглэвэл түүнийг ундаа болго
  • Хүн өөрөө өөртэйгээ дайн хийвэл ямар нэг зүйл заавал хождог
  • Мэдээж нөхөрт чинь дутагдлууд байгаа. Хэрвээ тэр гэгээнтэн байсан бол юу гэж чамтай гэрлэх вэ?
  • Завгүй бай. Энэ бол дэлхий дээрх хамгийн хямд мөртлөө хамгийн сайн эм.
  • Нүүрэндээ тодруулж байгаа царай бол хамгийн чухал хувцас.
  • Хүмүүсийг өөрчлөхийг хүсвэл өөрөөсөө эхэл. Энэ нь үр дүнтэй бас аюулгүй зам.
  • Үйлдэл хийхээсээ өмнө түүнээс урган гарч болох хамгийн муу үр дагавруудыг бодож үз
  • Хүний нэр ямар ч хэл дээр тааламжтай, эрхэмсэг дуудагдах ёстой гэдгийг сана
  • Бидний аз жаргалгүй байгаагийн нууц нь өөрийгөө аз жаргалтай байгаа эсэх талаар хэтэрхий их боддогт оршино.
  • Ухаантай хүнд өдөр бүр шинэ амьдрал эхэлдэг
  • Хүүхэд үргэлж томчуудын яриаг сонсох дуртай байдаг, тиймээс болгоомжтой бай
  • Маргааш гэж байхгүй. Хүн төрөлхтнийг аврах өдөр бол өнөөдөр.
  • Довтлох дайснаасаа бүү ай. Харин бялдуучлах найзаасаа болгоомжил.
  • Олон хүн өөрийг нь сонсох хүнгүй болох үед эмчэд очдог.
  • Хүний мөн чанар: буруутай этгээд өөрөөсөө бусад хэнийг ч хамаагүй буруутгахыг оролддог
  • Айдас таны ухаан санаанаас өөр хаана ч оршдоггүй
  • Бусдын оронд өөрийгөө тавьж үзээд өөртөө биш, түүнд юу хэрэгтэйг ойлго. Үүнийг хийж чадсан хүн бүх дэлхийг ойлгоно.
  • Аливаа зүйлийг сурах хүчтэй эрмэлзлэл бол амжилтын 50 хувь юм.
  • Өөрийгөө аз жаргалтай байгаа юм шиг, аз жаргалтай болох нь тодорхой юм шиг биеэ авч яв.
  • Энэ дэлхий дээр хайрыг олж авах ганцхан арга бий. Тэр бол бусдаас хайрыг нэхэхээ зогсоож, хариу горьдохгүйгээр хайрыг бэлэглэж эхлэх юм.

ikon.mn сайтаас