ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

ХАМГИЙН УХААЛАГ ХҮМҮҮС АЖИЛЛАДАГ ГЭГДЭХ ДЭНЦҮ КОМПАНИЙН АЖИЛЧДЫН АРВАН ДҮРЭМ

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 918

Японы хамгийн ухаалаг хүмүүс ажилладаг гэгдэх Дэнцү компаний 10 дүрмийг танилцуулж байна. Бизнесийн салбарт хүчтэй өрсөлдөгч байж, хүний нөөцөө илүү чадварлаг, мэргэжлийн болгоход энэ дүрэм туслах болно. Нэмж хэлэхэд энэ бол захиргааны дүрэм биш. Харин амжилт гаргахыг хүссэн хүний дагаж мөрдөх дүрэм юм.
1) Ажлыг даргын даалгавраар биш өөрийн санаачлагчаар хий. Санаачлагагүйгээр, бусдын үгээр ажилладаг хүн хэзээ ч амжилтад хүрэхгүй. Өөрийн санаачлагаар хийсэн ажил бүхэн таныг манлайлагч болгоно.
2) Аль болох хурдан хий. Өрсөлдөгчөөсөө түрүүлж хий. Хэн нэгнийг хүлээдэг байр сууриа орхи.
3) Том ажил хий. Том төсөлд өөрийгөө сорь. Жижиг ажил хийдэг хүн жижиг хэвээр байсаар байх болно.
4) Амархан биш хэцүү ажлыг хий. Ийм ажил биелүүлсний дараа та илүү хөгжсөн, өөртөө итгэлтэй болсон байх болно. Бас бусад хүмүүс таныг илүү үнэлэх болно.
5) Хэзээ ч битгий бууж өг. Зорилгоо биелүүлэх хүртлээ тэмц. Амархан бизнес гэж хаана ч байхгүй болохоор хэн тууштай ажиллана, тэр л амжилтанд хүрдэг
6) Олон хүнийг манлайлж, хөдөлгөж, уриалж ажилла.
7) Урт хугацааны төлөвлөгөө гарга. Түүндээ тууштай бай. Амаргүй байсан ч тэмц.
8) Өөртөө итгэлтэй бай. Хүн судалсан, мэдсэн зүйлээ итгэлтэйгээр ярьж, бусдыг ятгаж, “сэнхрүүлж” чаддаг, судалгаатай, мэдлэгтэй хүн өөртөө итгэлтэй байдаг.
9) Байнга толгойгоо ажиллуулж бай. Тайван суугаад байвал сайхан санаа орж ирнэ гэж үү?
10) Бусадтай маргахаас бүү ай. Үүнийг өөрийгөө хөгжүүлэх эх үүсвэр болгон ашигла. Өөрийн бодлыг судалгаатай, зөв тайлбарлаж чадах зүйл гэж үзвэл дуугүй өнгөрч болохгүй.

via itzone.mn