ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

ТУСГААР ТОГТНОЛЫН ӨДРӨӨР ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Нийтэлсэн: 2 жилийн өмнө Үзсэн: 100

1924.11.26-нд Улсын анхдугаар их хурал хуралдаж, анхны Үндсэн хуулиа баталж, Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжин, хамжлагат ёсыг халсан нь Монгол орны хувьд улс төр, нийгмийн хөгжлийн үсрэнгүй том дэвшил, Монголын түүхэнд тодоор тэмдэглэгдэх чухал үйл явдал болсон юм. Бүрэн эрхт Монгол Улсаа тунхагласаны баярын өдрийг тохиолдуулан Эзэн богд Чингис хаан, Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.