ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

НАМРЫН ЧУУЛГАНЫ НЭЭЛТ БОЛЛОО

Нийтэлсэн: 2 жилийн өмнө Үзсэн: 152

УИХ-ын намрын чуулганы нээлт өнөөдөр боллоо. Чуулганы хуралдаанд 71 гишүүн оролцсон байна.

УИХ-ын дарга М.Энхболд намрын чуулганы нээж үг хэлсэн юм. Тэрээр хэлсэн үгэндээ төсвийн бодлогыг эмхлэн цэгцэлж, төсвийн гүйцэтгэл, түүнд тавих хяналтыг сайжруулж, ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр улс орны эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч байгааг онцолжээ. Мөн төрийн тэргүүн нээлтийн үйл ажиллагаанд оролцож шинэ Засгийн газартай улс төржилтгүй, бодитой хамтран ажиллах, улс орны өмнө тулгамдсан асуудлуудыг хамтдаа даван туулах эрмэлзэлтэй байна гэдгээ онцолсон. Мөн Монгол Улс Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдах шаардлага байгаа нь зүй боловч үндэсний онцлог, эрх ашгийг тусгасан заалт оруулж чадаж байгаа юу гэдгийг бодолцох хэрэгтэй гэлээ.

Энэ удаагийн чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдыг томилох, Засгийн газрыг шинээр байгуулах, Монгол Улсын 2018 оны төсвийн төсөл, Мөнгөний бодлого зэрэг тодорхой цаг хугацаанд багтаан батлах хуулиудыг хэлэлцэж эхлэх ёстой. Үүнээс гадна Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл, Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөл, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл гээд анхаарал татах олон хуулийн төслийг хэлэлцэн батална.