ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

УИХ-ЫН ГИШҮҮН Л.ЭНХ-АМГАЛАН ЭМЧ НАРЫН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Нийтэлсэн: 2 жилийн өмнө Үзсэн: 173

Багш нар цалингаа нэмүүлэхээр тэмцэж эхлэхтэй зэрэгцэн эрүүл мэндийн салбарынхан мөн ийм хөдөлгөөн өрнүүлж байна. Өнөөдөр 500 мянган төгрөгөөр амьдрах аргагүй болсон учир тал хувиар нь тооцож цалинг нэмэхийг тэд шаардаж байгаа юм. Эмч нарын төлөөллийг их хурлын гишүүн, нийгмийн бодлого боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга Энх-Амгалан хүлээн авч уулзжээ.    

Эрүүл мэндийн салбарт ажиллаж, төсвөөс цалинжиж байгаа 30 орчим мянган хүн байна. Тэдний нэг жилийн цалингийн фонд 300 тэрбум төгрөг болдог байна. Эмч нарын шаардлагын дагуу цалинг 50 хувиар нэмбэл дахиж төсвөөс 155 тэрбум төгрөг шаардагдах юм. Энэ мөнгийг ирэх оны төсөвт суулгаж өгөхийг эмч нар шаардаж байна. Гэтэл бодит байдал дээр боломж хомс байгаа юм. Энэ асуудлыг шийдвэрлэх арга зам байгаа эсэх талаар нийгмийн бодлого боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга эмч нарын төлөөлөлтэй зөвлөлдсөн байна. Энэ удаагийн уулзалтад нэг хоёр гуравдугаар шатлалын эмнэлгүүдийн үйлдвэрчний байгууллагын төлөөлөл оролцож өөрсдөд тулгамдаж байгаа бэрхшээлийг хэлсэн. Ажлын ачаалал их, хүн хүч хомс байдал энэ салбарт хэвээр үргэлжилсээр байна. Гэтэл орон тоог нэмэгдүүлэх, цалин хангамжийг сайжруулах чиглэлд сүүлийн жилүүдэд дорвитой алхам хийгээгүй гэлээ. Мөн эмч эмнэлгийн ажилтнуудын 90 орчим хувь нь ямар нэгэн байдлаар зээл авсан байдаг. Зээлээс зээл, цалингаас цалингийн хооронд амьдарч байгаагаа энэ уулзатын үеэр хэлж байлаа. Эмч нар амьдрал ахуйгаа өөд татахын тулд ажил дээрээ худалдаа хийдэг, солонгос улсад ээлжийнхээ амралтыг тааруулан ажилладаг гээд олон зовлон хэлж болно. Гэхдээ энэ бүх асуудлаа хойш тавьж ажилладаг тухайгаа учирлаж байна. Энэ удаагийн уулзалтаар гурван талт хэлэлцээг ойрын үед эхлүүлэхээр талууд тохиролцлоо.