ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ЗЭЭЛД ХЭРХЭН ХАМРАГДАХ ВЭ?

Нийтэлсэн: 2 жилийн өмнө Үзсэн: 2916

Өнгөрсөн оны 11 сард Улсын Их Хурал төсөв батлахдаа Боловсролын Зээлийн Сангийн санхүүжилтийг шийдвэрлэсэн. Мөнгө шийдэгдсэн даруйд 12 сараас сан ажиллаж эхэлсэн ч хүртээмж муу байсан юм. Харин энэ хичээлийн жилд илүү өргөн хүрээгээр ажиллах боломж бүрдэнэ.  

2016-2017 оны хичээлийн жилд 90 тэрбум төгрөгийн их үүсвэрийг их хурал шийдвэрлэж өгсөн. Монгол Улсын хэмжээнд 120 гаруй мянган оюутан байдаг гэж үзвэл тэдний 40 мянгад нь сургалтын зээл олгох боломжтой мөнгө юм. Гэтэл энэ эх үүсвэрээр 1000 оюутанд л зээл олгосон байдаг. Энэ нь банк салбарын яам хоорондын харилцаа, банкны шалгуур, мөн хичээлийн жил хэдий нь эхэлсэн байсан зэрэгтэй холбоотой гэж тайлбарласан. Хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор засгийн газар шийдвэр гаргаж энэ зээлийн журамд хэд хэдэн өөрчлөлт хийсэн байна. Энэ хичээлийн жилд 110 тэрбум төгрөгийн санхүүжилт оюутнуудад олгоно.

ЗЭЭЛИЙГ ХЭН АВЧ БОЛОХ ВЭ?

  • 18 нас хүрээгүй оюутан
  • Хамтран зээлдэгч нь оюутны гэр бүлийн гишүүн, төрөл сандангийн хүн байх
  • Малчин өрхийн хүүхэд зээл авах бол малчны зээлийн хөнгөлөлттэй нөхцлөөр олгох
  • Банк харъяалал харгалзахгүй үйлчлэх
  • Бакалаврын өдрийн ангийн оюутнаас гадна орой, эчнээ, магистр, докторын ангийн оюутанд зээл олгоно

ЗЭЭЛИЙН ТӨРӨЛ

  • Хүү бууруулах зээл
  • Урт хугацааны зээл
  • Богино хугацааны зээл

ХҮҮ БУУРУУЛАХ ЗЭЭЛ

Оюутны сургалтын төлбөр төлөхөд зориулж өмнө нь олгосон зээлийн үлдэгдлийг шинэ нөхцөлтэй зээлд шилжүүлэхийг хэлнэ. Уг зээл нь цалин, тэтгэвэр, малчны зээлийн дуусах хугацаатай ижил байх бөгөөд 5 хувийн хүүтэй байна.

            Тавигдах шаардлага

  • Эрхзүйн бүрэн чадамжтай
  • Магадлан итгэмжлэгдсэн сургуульд зохих журмын дагуу элссэн батламжтай
  • Боловсролын нэгдсэн мэдээллийн санд бүртгэлтэй
  • Үндсэн зээлдэгч нь оюутан байх
  • Хамтран зээлдэгч нь оюутны гэр бүлийн гишүүн, төрөл садан байх
  • Үндсэн болон хамтран зээлдэгч нь банк бус санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн үлдэгдэлгүй байх
  • Сар бүрийн зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрийг хамгийн ихдээ 12 сарын хугацаанд хувааж төлөх
  • Банкны бусад шалгуур

УРТ ХУГАЦААНЫ ЗЭЭЛ

Энэ зээлийг 10 жилийн хугацаатай олгоно. Их дээд сургуулийн төгссөнөөс хойш 4-6  жилийн хугацаанд эргэн төлөх нөхцөлтэй. Харин зээлийн хүүгийн төлбөрийг зээл авснаас хойш сар бүр, харин төлбөрийг сургуулиа төгссөнөөс хойш 1 жилийн дараагаас 3-5 жилийн хугацаатай төлж дуусгана.

             Тавигдах шаардлага

  • Эрхзүйн бүрэн чадамжтай
  • Магадлан итгэмжлэгдсэн сургуульд зохих журмын дагуу элссэн батламжтай
  • Боловсролын нэгдсэн мэдээллийн санд бртгэлтэй
  • Үндсэн зээлдэгч нь оюутан, түүний гэр бүлийн гишүүн, төрөл садан байх
  • Үндсэн болон хамтран зээлдэгч нь банк бус санхүүгийн байгууллагаад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн үлдэгдэлгүй байх
  • Шинэ элсэгчдийн хувьд элсэлтийн ерөнхий шалгалтын оноо нь 650 буюу түүнээс дээш байх
  • Хэрэв та оюутан бол 3 болон түүнээс дээш голчтой байх
  • Тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлээр сурч байгаа тохиолдолд голч дүн нь 2-3 буюу түүнээс дээш байх

БОГИНО ХУГАЦААНЫ ЗЭЭЛ

Сургалтын төлбөрийн зориулалтаар авсан 12 сарын хугацаанд эргэн төлөх нөхцөлтэй зээлийг ингэж нэрлэнэ. Тавигдах шаардлага хүү бууруулах зээлтэй ижил

              Тавигдах шаардлага

  • Эрхзүйн бүрэн чадамжтай
  • Магадлан итгэмжлэгдсэн сургуульд зохих журмын дагуу элссэн батламжтай
  • Боловсролын нэгдсэн мэдээллийн санд бүртгэлтэй
  • Үндсэн зээлдэгч нь оюутан байх
  • Хамтран зээлдэгч нь оюутны гэр бүлийн гишүүн, төрөл садан байх
  • Үндсэн болон хамтран зээлдэгч нь банк бус санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн үлдэгдэлгүй байх
  • Сар бүрийн зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрийг хамгийн ихдээ 12 сарын хугацаанд хувааж төлөх
  • Банкны бусад шалгуур