ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

ИХ СУРГУУЛЬ ТӨГССӨН 4 ХҮҮХЭД ТУТМЫН 1 НЬ АЖЛЫН БАЙРТАЙ БОЛДОГ

Нийтэлсэн: 3 жилийн өмнө Үзсэн: 229

“Оюунлаг дүү нартаа хүргэх зөвлөгөө 2017” нэртэй ном хэвлэлтээс гарчээ. Гэхдээ энэ ном Хөвсгөл аймгийн 12 дугаар анги төгсөгчдөд үнэ төлбөргүй очих юм. Их хурлын гишүүн Энх-Амгалан энэ номыг жил бүр хэвлүүлдэг бөгөөд төгсөгчдөд мэргэжлээ зөв сонгоход нь туслах зорилготой юм. Зорилгынхоо хүрээнд номондоо элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарь болон журам, оюутны хөгжлийн зээлийн журам, тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаарх нэгдсэн мэдээлэл, амжилттай оюутан байх 10 дадал зэргийг багтаажээ. Мөн цаг ашиглалт элсэлтийн шалгалтын жишиг даалгавруудтай ч танилцах боломжтой.

Мэргэжил сонгохдоо анхаарах зүйлсийн талаар санал солилцсон уулзалт Мөрөн хотын тамгын газрын байранд болсон. Хэрэгцээт мэргэжлийн жагсаалттай сурагчид танилцаж эндээс өөрт ойрыг сонгох нь хамгийн зөв гэж ярилаа. Их дээд сургууль төгсөж байгаа 4 оюутан тутмын 1 нь ажлын байртай болж байхад МСҮТ төгсөгч нэг оюутанд 2 ажлын байрнаас сонголт хийх боломж гарч байгаа юм. Мөн нэг оюутан 4 жил суралцахад эцэг эхийн халааснаас 12 орчим сая төгрөгийн зардал гарч байна. Тиймээс эцэг эх нь биш оюутан өөрөө төлбөрөө төрөөс зээлдэг болсон. Энэ боломж ирэх жилээс илүү хүртээмжтэй болно.  

Хөвсгөл аймгийн хэмжээнд 1900 орчим сурагч энэ жил 12 дугаар анги төгсөнө. Тэдэнд ирээдүйгээ бүтээх эхлэлийг тавихад нь энэ уулзалт болон ном туслах учиртай. Цаашид ч энэ арга хэмжээ тогтмол үргэлжлэх юм.