ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Л.Энх-Амгалан: 50-100 сая ам.долларын томоохон төслийн санхүүжилт хүсэхэд дотоодын банкууд гаргаж өгч чадахгүй

Нийтэлсэн: 3 жилийн өмнө Үзсэн: 238

“Энэ хуулийн үзэл баримтлалыг дэмжиж байгаа. 2012 онд УИХ-аас баталсан Стратегийн салбарт хөрөнгө оруулагчдыг хязгаарлах тухай айхтар муухай хууль гараад үндсэндээ банк санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж байсан хөрөнгө оруулагчид мөнгөө татаад гараад явчихсан. Энэ хууль батлагдаж гарснаар Монголын банк санхүүгийн салбарт хөрөнгө оруулах гэж байгаа хүмүүсийн сонирхлыг татах, урмыг сэргээх зөв мессеж болох болов уу.

 

Хоёрдугаарт арилжааны банкны салбарт өрсөлдөөн оруулах цаг болчихсон. Сүүлийн 25 жилийн хугацаанд зах зээлийн эдийн засагт шилжсэнээр үндэсний баялаг бүтээгчид арилжааны банкуудын ашгийг нэмэхийн төлөө л ажилласан.

Жилийн 25-35 хувийн хүүтэй зээл аваад үйлдэрлэл эрхэлж буй улс орнууд дэлхийд ховорхон байх. Арилжааны банкуудад өрсөлдөөн оруулах, үндэсний баялаг бүтээгчдэд бага хүүтэй, хямд үнэтэй, урт хугацаатай эх үүсвэр татаж оруулах шаардлага бий. Ингэж байж эдийн засаг өсөх, тэлэх боломжтой.

Өнгөрсөн хугацаанд арилжааны банкуудын явуулсан бодлого эдийн засгаа дэмжсэн биш, боомилсон. Наад захын жишээ хэлэхэд л 50-100 сая ам.долларын томоохон төслийн санхүүжилт хүсэхэд дотоодын банкууд гаргаж өгч чадахгүй. Арилжааны банкууд сүүлдээ зээл өгдөг биш хадгаламж татаж, эргээд Засгийн газрын үнэт цаасанд байршуулдаг бизнес хийж байгаа. Нийт активынхаа бараг 30-40 хувийг Засгийн газрын үнэт цаасанд байршуулчихсан байна.

Тийм учраас хөрөнгө оруулалтын банк байгуулагдах эрх зүйн үндэс бий болох ёстой” гэв.