ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

"ТОГТВОРТОЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ-2017" ФОРУМ БОЛНО

Нийтэлсэн: 3 жилийн өмнө Үзсэн: 316

Хөвсгөл аймагт аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, цаашдын бодлого чиглэлээ тодорхойлох зорилгоор "Тогтвортой аялал жуулчлал-2017" форумыг зохион байгуулах гэж байна. Форум 2017.04.15-ны бямба гаригт болно.

Энэ арга хэмжээнд тус аймгаас сонгогдсон их хурлын гишүүд, аймгийн болон сумдын удирдлагууд, аялал жуулчлалын салбарт ажиллаж байгаа аж ахуйн нэгж, мэргэжилтнүүд оролцох юм байна. Энэ үеэр Хөвсгөл аймгийн аялал жуулчлалын өнөөгийн байдал, Тусгай хамгаалалттай газар нутгийн өнөөгийн байдал, Нуур орчмын иргэдийн амьжиргааг дэмжих зэрэг асуудлаар зөвлөлдөнө. Мөрөн хотод эхлэх "Тогтвортой аялал жуулчлал-2017" форум Хатгал тосгонд үргэлжлэх юм.