ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

С.Баяр: Манай Л.Энх-Амгалан Хөвсгөлчүүдийн итгэлийг хүлээж чадсан хүн

Нийтэлсэн: 3 жилийн өмнө Үзсэн: 449

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Хөвсгөл нутгийнхаа зон олны итгэлийг алдахгүй, иргэдийн дуу хоолой болон ирсэн. Түүнийг анх улс төрд нутгийн ах болох Монгол улсын ерөнхий сайд асан С.Баяр хөтлөн оруулсан бөгөөд түүний мэдлэг, ур чадварт итгэсэн нь тэр. Тэрээр Л.Энх-Амгалангийн талаар дараах дүгнэлтийг хэлжээ. 

Монгол улсын ерөнхий сайд асан С.Баяр: Л.Энх-Амгаланг улс төрд оруулсан хүн нь би. Би санадаг юм. Ерөнхий сайд байхдаа Л.Энх-Амгалантай уулзаж, "Чи амжилттай яваа бизнесмэн. Гэхдээ Монголоо гэсэн сэтгэлтэй монголын төлөө цохилох зүрхтэй ийм амжилттай яваа бизнесмэнүүдийн нэг нь чи. Зөвхөн өөрийгөө биш наад хуримтлуулсан мэдлэг, туршлагаа улсынхаа хөгжилд зориулмаар байна” гэж хэлсэн. Бизнес эрхлэгчид манай улсын эдийн засгийн 80 хувийг бүрдүүлдэг. Энд монголын төрийн зөв бодлого хэрэгтэй байна. Чи улс төрд орооч ээ гэж хэлсэн. Юу юугүй за гэж хэлээгүй, Их бодсон, Цаанаа компанийнхаа өмнө хүлээсэн үүрэг байсан байх. Тэгээд дараа нь уулзаж “Би таны хэлснийг зөв гэж бодож хүлээн авч байна. Нээрээ ч зөвхөн хувиа бодож довоо шарлуулаад явах нь буруу байна. Тиймээс улс төрийн намын хүрээнд үйл ажиллагаа явуулж, улмаар төрийн бодлого боловсруулж, эдийн засгаа босгох, ард түмнийхээ амжиргааг сайжруулах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх үйлсэд зүтгэхэд бэлэн байна” хэмээн орсон. 
 
2012 оны сонгуулиар Хөвсгөл аймгийн иргэд маань Л.Энх-Амгаланг дэмжиж итгэл хүлээлгэсэн. Өнгөрсөн дөрвөн жилд УИХ-ын гишүүд дотроо хамгийн идэвхитэй, идэвхитэй дотроо зүгээр үг хэлдэг биш цаанаа тооцоо  судалгаатай, гаргалгаатай санал дэвшүүлж ирсэн гишүүн бол Л.Энх-Амгалан юм. 
 
Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд манай нам цөөнх болсон ч Л.Энх-Амгалан санаачилсан ажлаа бүгдийг нь ажил хэрэг болгож хэрэгжүүлж ирсэн нь талархалтай зүйл юм. Бид зөв хүнээ сонгож..
Тиймээс бид энэ удаад Л.Энх-Амгалангаа дахин илгээж байна. Хөвсгөлчүүд маань ч гэсэн итгэл хүлээлгэвэл Хөвсгөл нутгийн маань ч ирээдүй, улс эх орны маань ч ирээдүй сайхан болно оо. 
Хөвсгөлчүүд маань Л.Энх-Амгалангаа дэмжээрэй.