ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Л.Энх-Амгалан: Залуус бизнесийн гарааны зээлд хамрагдах боломжтой

Нийтэлсэн: 3 жилийн өмнө Үзсэн: 536

Нэр дэвшигч Л.Энх-Амгалан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн иргэд сонгогчидтой уулзаж байна. 6 дугаар багийн иргэдийн 35 орчим хувь нь зах дээр арилжаа, наймаа хийж өрхийн орлогоо бүрдүүлж байна. Эдийн засгийн хямралаар иргэдийн худалдан авах чадвар нь буурч, үүнийг дагаад арилжаа эрхлэгчдийн орлого буурч байна. Зарим залуус ажлаасаа халагдаж, ажилгүй, орлогогүй болохын зэрэгцээ нийгмийн даатгалаа төлж чадахгүйд хүрчээ. 

 
Иймээс залуус хувийн бизнесээ эхлүүлж, бусдаас орлого нь хамаарахгүй амьдрах хүсэлтэй байгаагаа уулзалтын үеэр илэрхийлэв. Үүний хариуд нэр дэвшигч Л.Энх-Амгалан Монгол ардын намын мөрийн хөтөлбөрт залуустаа ажлын байр гаргахын тулд бизнесийн гарааны зээл, жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийг лизингээр олгох хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан гэдгээ хэллээ. Энэ бол залуусын хувьд таатай боломж. Гараа сайн бол бариа сайн гэдэгчлэн залуус хувийн бизнесийнхээ гарааг санхүүгийн хувьд асуудалгүйгээр шийдчихвэл олон залуус ажлын байртай болох боломж бүрдэж байгааг Мөрөнгийн залуус талархан хүлээн авлаа.