ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Зөв бодлогыг дэмжих учиртай

Нийтэлсэн: 3 жилийн өмнө Үзсэн: 768

    Монголчууд намаар талцах бус зөв бодлогыг дэмжиж, санаа нэгтэйгээр урагшлах хэрэгтэй гэж Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумынхан илэрхийлж байна.

Монгол улсын эдийн засгийн өсөлт иргэн бүрт өгөөжтэйгээр хүрч, хөгжил цэцэглэлт өдрөөс өдөрт нэмэгдэж, Азийн шилдэг улс болох цаг удахгүй ирнэ хэмээн иргэд итгэл дүүрэн хүлээж байна. Иймээс зөв бодлого чухал гэдгийг Тосонцэнгэлчүүд уулзалтын үеэр онцлон хэлж байлаа. 

Малчдын нийгмийн асуудлыг шийдэх гарцыг Монгол ардын нам мөрийн хөтөлбөртөө тусгажээ. Малчид орон сууцанд хамрагдаж, үл хөдлөх хөрөнгөтэй болохыг хүсдэг ч тэр бүр зээлд хамрагдаж чадахгүй байна. Иймээс Монгол ардын намын мөрийн хөтөлбөрт тусгасан малчдыг орон сууцны зээлэнд хамруулах ажлыг шуурхай ажил хэрэг болгох хэрэгтэйг иргэд хүслээ.