ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Нутаг амьтай хүн эх оронч байдаг

Нийтэлсэн: 3 жилийн өмнө Үзсэн: 845

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хэлсэн амлалтандаа хүрч, ажлыг хийсэн шиг хийдэг улс төрч, Хөвсгөл нутгийн хүү. УИХ-д нутаг, зон олныхоо үгийг дайж, асуудлыг шийдвэрлэж ирсэн юм. Түүнийг аливаад бүтээлч байдлаар ханддагийг олон улс төрчид ярьдаг юм. 

Олон жил улс төрд шударга үгээ хэлж ирсэн шилдэг улс төрчдийн нэг Ц.Нямдорж УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн талаар ийн дүгнэж байна. 

Ц.Нямдорж: Л.Энх-Амгалан нутаг амьтай хүн л харагдаад байдаг. Ер нь нутаг амьтай хүн эх орон ч байдаг л даа. Нутагтаа хайргүй хүн өөр юманд хайртай байна гэж байдаггүй  юм. 2012 онд Улсын их хуралд сонгогдсон гишүүдийн дотроос Парламентын тогоонд дасан зохицож, төрийн ажил улсын ажилд бүтээлч байдлаар ханддаг, Хөвсгөлийн сайн санаат Л.Энх-Амгаланг ард түмэн та бүхэн дэмжинэ гэдэгт найдаж байна.

Л.Энх-Амгалан та бүхний итгэлийг даасан шиг даана. Энийг би харин сайн мэдээд байна. Хувийн ахуй амьдрал нь зүгширчихсэн, Төрийн төлөө зүтгэх нь өөрийнх нь зорилго болчихсон ийм залуу хүн цаашдаа ч Монголын төрд олон жил зүтгэх хүн. Хөвсгөлийнхөнд Эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье.