ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Төмөрбулаг сумын иргэд нэр дэвшигч Л.Энх-Амгаланг дэмжиж байна

Нийтэлсэн: 3 жилийн өмнө Үзсэн: 384

  Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сум түүхэндээ хоёр л хүнийг хүндэт иргэнээрээ өргөмжилсөн байдаг. Нэг нь ерөнхий сайд асан С.Баяр, нөгөө нь их хурлын гишүүн Л.Энх-Амгалан юм. Сонгуулийн сурталчилгааны энэ өдрүүдэд нэр дэвшигч Л.Энх-Амгалан Төмөрбулаг суманд ажилласан байна.

Өнгөрсөн 4 жилийн хугацаанд их хурлын гишүүний энэ суманд хийсэн бүхэнд талархаж байгаагаа уулзалтын эхэнд сумын засаг дарга нь хэлж байсан юм. Иргэд сонгогсдод харин нэр дэвшигч өмнөх ажлынхаа тайланг товч тавьж ирээдүйн зорилтоо дэлгэрэнгүй ярилаа.

Төмөрбулаг сумын тухайд соёлын төвийн шинэ барилгын санхүүжилт шийдэгдсэн, Тээл болон Бүгдгээний багт утасны сүлжээ оруулсан, сумын сургуулийн дотуур байрыг 50 сая төгрөгөөр тохижуулсан гээд амжуулсан ажил олон байна. Үүнээс гадна багийн засаг дарга нарт мотоцикл олгож, хэд хэдэн багт худаг гаргасан ажлыг ч иргэд сайшааж байсан юм.

Улсын их хурлын гишүүн Л.Энх-Амгалан эхлүүлсэн бүхнээ дуусгахаар 39 дүгээр тойрогт нэр дэвшиж байгаа юм. Цаашид дөнгөж төрсөн хүүхдээс эхлээд өндөр настай ахмадуудыг хүртэл нас насныханд зориулсан хөтөлбөр хэрэгжүүлж, хууль эрхзүйн орчин бүрдүүлэхээр ардын нам мөрийн хөтөлбөртөө тусгажээ.