ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Ахмадуудад зориулсан хөтөлбөр хэрэгжинэ

Нийтэлсэн: 3 жилийн өмнө Үзсэн: 221
 
УИХ-ын сонгуулийн 39-р тойрогт нэр дэвшигч Л.Энх-Амгалан өөрийн хувийн хөрөнгө, санхүүжилтээр олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг билээ. "Оюунлаг оюутан", "Цахим Хөвсгөл" хөтөлбөр, "Шинэ Мөрөн" хөтөлбөр гээд олон төсөл, хөтөлбөр бий. Тэр дундаа оюутан залуус, эмч, багш, сурган хүмүүжүүлэгч, өндөр настан ахмадууд руугаа чиглэн ажиллахыг эрхэм болгодог. Тэрээр дахин нэгэн шинэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж буй бөгөөд уг хөтөлбөр ахмадуудад зориулагджээ. Ахмадууд хүссэн үедээ амралт сувилалд амарч, хүссэн газраасаа эрүүл мэндийн үйлчилгээг авч байх "Насны Хишиг" хөтөлбөрийг санаачлаад байна. 
 
Тэрээр Ахмадын амралт сувилал байгуулах ажлыг байнга дэмжиж ирсэн ч Засгийн газар хөрөнгө мөнгөгүй, хямралтай гэх нэрээр үйл ажиллагааг нь зогсоожээ. Ахмадууд насаараа ажиллаж, улс эх орныхоо бүтээн байгуулалтанд өөрийн хүч хөдөлмөрөө зориулсан байхад төр засаг амралт сувилалын газрын үйл ажиллагааг зогсоож болохгүй гэдгийг нэр дэвшигч Л.Энх-Амгалан хатуухан шүүмжиллээ. Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Нарийн багийн иргэд ч дэмжиж байна.