ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Хөвсгөлийн Алаг-Эрдэнэ суманд сарлагийн ферм байгуулна

Нийтэлсэн: 3 жилийн өмнө Үзсэн: 311
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг “Цагаан хясааны үзүүр” гэдэг газар сарлагийн ферм байгуулахаар болжээ.
 
Тус сумын өрхийн орлогыг нэмэгдүүлэх хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих, сарлаг үхрийн ашиг шимийг бүрэн ашиглах, жуулчдад үйлчлэх, жуулчдын сонирхол татахуйц бүтээгдэхүүн хийх, эрүүл аюулгүй бүтээгдэхүүнийг жуулчдад нийлүүлэх зорилгоор ферм байгуулах гэж байгаа ажээ.
 
Малчид 10-аас доошгүй сарлагийн үнээтэй, багаар ажиллах чадвартай аялал жуулчлалын бүтээгдэхүүн хийх хүсэл эрмэлзэлтэй байх шаардлагатай бөгөөд шинэ бүтээгдэхүүн хийж Хөвсгөлийн брэнд болгох гэнэ. Сарлагийн ферм дээр цагаан идээний үзэсгэлэн худалдаа байнга явагдах төдийгүй эвэр, туурайгаар хийсэн сувинерийг борлуулах, шар тэрэг хөллөх, сарлагийн шар унуулах зэрэг жуулчдад зориулсан арга хэмжээ тогтмол явагдах ажээ.