ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Сарлагийн наадам болно

Нийтэлсэн: 3 жилийн өмнө Үзсэн: 230
 
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг Эгийн голын эрэг Мэлхий толгойд 7 сарын 20-нд монгол сарлагийг сурталчлах, малчдад сарлаг маллах уламжлалт арга ухаан болон түүх соёлын өвийг сэргээн таниулах, сарлагийн түүхий эдийг ашиглан өрхийн орлогоо нэмэгдүүлэх, аялал жуулчлалын бүсийн малчдыг дэмжих, урамшуулах зорилготой сарлаг наадмыг зохион байгуулна.
 
Тус наадмыг зохион байгуулснаар сарлагийн тоо толгой өсөн нэмэгдэж Алаг-Эрдэнэ сум 16 мянган толгой сарлагтай болжээ. Мөн сарлагийн хөөврийн онцлог шинж чанарыг агуулсан, олон улсын зах зээл дэх хэрэглэгчдийн шаардлагад нийцэх чанар, загвартай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, эрэлтийг нэмэгдүүлэх зорилгоор сарлагийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Жинст Мөрөн компанитай хамтран ажиллаж наадмыг гурав дахь жилдээ  зохион байгуулах  ажээ.