ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Энэ зун ирэх жуулчдын тоо өнгөрсөн оноос нэмэгдэнэ

Нийтэлсэн: 3 жилийн өмнө Үзсэн: 175
 
Хөвсгөл аймагт өнгөрсөн онд 70 мянган жуулчин ирсний дотор 6000 орчим нь гадаадын жуулчид байжээ. Харин энэ зуны хувьд жуулчдын тоо өмнөх жилээс нэмэгдэж магадгүй юм.
 
Энэ жилийн баяр наадмын амралт өмнөх жилээс их байгаа учраас аймаг орон нутгийн зүгээс тодорхой сургалтуудыг шат дараалан явуулж жуулчин хүлээн авах бэлтгэлийг базааж байна.
 
Тус аймагт 67 жуулчны бааз, 4 томоохон буудал, 14 дэн буудал үйл ажиллагаа явуулж өдөрт 2300 орчим жуулчин хүлээн авах хүчин чадалтай ажиллаж байна. Өнгөрсөн жилийн жуулчдын гэнэтийн ачааллаас болж үүссэн асуудлыг дахин давтахгүйн тулд бизнесийн байгууллагуудыг өргөн хэрэглээний бараа, бензин шатахууныг хангалттай нөөцөлж авахыг анхааруулж байгаа ажээ. Мөн жуулчдад зориулсан Сарлаг фестиваль, Цаатан фестиваль, Бошлой хадны баяр, Эв модны наадам зэргийг тодорхой хугацаанд нь зохион байгуулах ажээ.