ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Л.Энх-Амгалан Жаргалант сумын иргэд, сонгогчидтой уулзлаа

Нийтэлсэн: 3 жилийн өмнө Үзсэн: 278

Хөвсгөл аймгийн Жаргалант сумын иргэд уулзалтанд идэвхитэй оролцож байна.  УИХ-ын сонгуулийн 39-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Л.Энх-Амгалан тус сумын Харгант, Агьт, Цэцүүх, Той, Хөнжил багийн иргэд, сонгогчидтой уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулахын зэрэгцээ асуудлыг шийдэх, амжилтаа ахиулах гарцын талаар ярилцсан байна. 

Сүүлийн дөрвөн жил гадаа гандаж, хөдөө хөхөрч явдаг малчдын амьдралыг зөвхөн зуны гурван сараар үнэлж дүгнэдэг хүмүүс бодлого тодорхойлж ирснийг иргэд шүүмжиллээ. Уламжлалт салбараа түүчээлэн авч яваа малчдын зовлон, жаргалыг ойлгодог хүн л энэ төрийн бодлогын алдааг засах учиртай. Иймээс нэр дэвшигчийн дэвшүүлж буй ЦЭГЦ-тэйгээр хэрэгжүүлэх бодлогыг дэмжиж, эмх цэгцэнд оруулахыг дэмжиж буйгаа хэллээ.

"Монгол мал" хөтөлбөрийг цааш нь үргэлжлүүлэх, дунд, залуу үеийн малчдыг нийгмийн даатгалд хамруулахыг иргэд хүсэж байна.  

Жаргалант сумын Той, Хөнжил багийн иргэд сонгогчид уулзалтын үеэр малчдын зээлийн хүүгийн асуудлыг хөндсөн байна. Засгийн газраас малчдын зээлийн хүүг 10 хувиар буурууллаа гэж зарласан боловч энэ нь биелэлээ олохгүй байна. Зөвхөн шинээр зээл авах малчдын зээлийн хүүг 10 хувь болгох бус өмнө нь авсан зээлтэй малчдын зээлийн хүүг бууруулах нь чухал байгааг нутгийн иргэд тодотгон хэлж байна.

Хэдийгээр шийдэх асуудал бий ч бахдан ярих амжилт түүнээс ч олон байна. Жаргалант сумын Цэцүүх багаас Жаргалант хүрэх 26 км авто замын зураг хийх шийдвэр гарч ажил нь эхэлсэн байна. Жаргалант-Шинэ-Идэр-Төмөрбулаг-Мөрөн чиглэлийн босоо тэнхлэгийн зам хамгийн түрүүнд Цэцүүх багт хүрч хөгжлийн эхлэл тавигдаж байгааг Цэцүүх багийн иргэд талархан хүлээн авч байна.

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН ЦЭЦҮҮХ БАГИЙН ИРГЭД, СОНГОГЧИД 

 ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН АГЬТ БАГИЙН ИРГЭД, СОНГОГЧИД 

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН ХАРГАНТ БАГИЙН ИРГЭД, СОНГОГЧИД 

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН ТОЙ, ХӨНЖИЛ БАГИЙН ИРГЭД, СОНГОГЧИД