ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Галт сумын Нүхт багийн иргэдтэй уулзлаа

Нийтэлсэн: 3 жилийн өмнө Үзсэн: 177

УИХ-ын сонгуулийн 39 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Л.Энх-Амгалан Галт суманд ажиллаж буй. Тэрээр энэ удаад Нүхт багийн иргэдтэй уулзаж, намынхаа мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Нүхт багийн иргэд хувиараа хөдөлмөр эрхлэх, бичил бизнес хийж, амьдралаа сайжруулах хүсэлтэй. Өөрийн хувийн хөрөнгө, бусдаас авсан зээлээрээ амжилттай сайн ажиллаж байгаа бичил бизнес эрхлэгчид цөөнгүй бий. Харин шинээр бизнес эхлэх хүсэлтэй иргэдэд эргэлтийн хөрөнгө, санхүүжилт байхгүйгээс бизнесээ босгож чадахгүйд хүрэх явдал байгааг иргэд хэлж байна.

Тэр тусмаа орон нутгийн алслагдсан сум багийн иргэд өөрсдөө жижиг гэлтгүй бүтээгдэхүүн үйлдвэрлээд эхлэвэл сум багийнхаа иргэдийнхээ хэрэгцээг хангах боломж байна. Дотоодын үйлдвэрлэл нэмэгдэнэ. 

Монгол ардын намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан "Итгэлийн зээл"-ийг иргэд ихэд дэмжиж байна. Төр заавал дааж давшгүй өндөр шалгуураар зээл олгодог биш итгэл дааж үйлдвэрлэл эрхлэх хүсэлтэй иргэдэд итгэлийн зээлийг олгодог болчихвол олон иргэд бизнесээ хөгжүүлээд явах боломжтойг уулзалтын үеэр ярилцлаа.