ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Хөвсгөлд хийгдсэн бүтээн байгуулалтаас...

Нийтэлсэн: 3 жилийн өмнө Үзсэн: 825
УИХ-ын сонгуулийн 39-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Л.Энх-Амгалангийн санаачлагаар Хөвсгөл аймагт олон хөрөнгө оруулалт хийгдсний нэг хэсэг нь гүүр, гүүрийн барилга байгууламж юм. Хуучирч муудсан гүүрийг шинэчлэн засварлах, шинээр барих, гол дамнасан дүүжин гүүр барих гээд олон ажлыг энд дурьдаж болох юм.
 
2013 онд Дархадын хотгорын Шишгэд, Хогоргын гол дээр ОХУ-д үйлдвэрлэсэн дүүжин гүүр тавигдсан бол 2015 онд Их Уул сумын Дөрөө хангинуурын гарамын дүүжин гүүрийн санхүүжилт болох 1,5 тэрбум төгрөгийг Улсын төсөвт тусгуулж, 2016 оны зургаадугаар сард бүрэн ашиглалтанд орлоо. 
 
Мөн 2015 онд Сэлэнгэ мөрний Цацын булангийн 5,8 тэрбум төгрөгийн өртөгтэй 252 метр төмөр бетон гүүр ашиглалтад оров.
 
2015 онд Баянзүрх сумын Дэлгэрмөрөнгийн дүүжин гүүрийн санхүүжилт болох 1,5 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгуулан, 2016 оны зургаадугаар сард бүрэн ашиглалтанд орсон байна.