ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Тэтгэврийн зээлийн хүүг бууруулна

Нийтэлсэн: 3 жилийн өмнө Үзсэн: 733
Өнөөдөр ажил хийж байгаа иргэд цалингийн зээлтэй, залуучууд байрны зээлтэй, ахмадууд тэтгэврийн зээлтэй гээд хүн бүр, өрх бүр ямар нэгэн зээлтэй байна. Ялангуяа өндөр настангууд бүгд зээлтэй бөгөөд ихэнх нь ач зээ үр хүүхдүүдийнхээ сургалтын төлбөр, амьдралд зарцуулдаг нь судалгаагаар гарчээ. 
 
Тэтгэврийн зээл бол хамгийн найдвартай зээлийн жагсаалтыг тэргүүлдэг. Ямар ч эрсдэлгүй зээл гэсэн үг. Нийгмийн даатгалын сангаас тухайн иргэний дансанд сар бүр тэтгэвэр нь ордог тул арилжааны банкинд эрсдэл гарах нь бага. Иймээс тэтгэврийн зээлийг хүүг бууруулах боломжтой юм. 
 
Тэтгэврийн зээлийн сарын хүү 1.5 хувь. Жилийн хүү нь 18 хувьд хүрдэг байна. Тиймээс тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудлыг УИХ-ын сонгуулийн 39-р тойрогт нэр дэвшигч Л.Энх-Амгалан МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгаснаа танилцуулав.