ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Төрийн алба төрлийн алба болж, мэдлэг чадвартай залуус ажилгүйчүүдийн эгнээд орж байна

Нийтэлсэн: 3 жилийн өмнө Үзсэн: 932
Өнгөрсөн хугацаанд төрийн алба данхайж, хямралын үед цалин, урамшууллын зардлыг нэмснийг Хөвсгөл аймгийн Рашаант багийн иргэд, сонгогчид шүүмжлэж байна. Төрийн алба төрлийн алба болсон нь өнгөрсөн дөрвөн жилийн үйл явдал харууллаа. Үүнийг зохицуулах шаардлага байгааг иргэд хэлж байна. Мэдлэг боловсролтой, ажил ч хичээнгүй чадвартай нэгэн ажилгүйчүүдийн эгнээнд орж, харин танил тал хамаатан ахан дүүсийнхээ буянаар зүгээр суугаад цалин авдаг бүлэглэл үүссэн нь нууц биш юм.
 
Өнгөрсөн дөрвөн жилд 30.000 төрийн албан хаагчийг намын шагналын журмаар нэмэгдүүлж, 200 тэрбум төгрөгийн цалингийн зардал төсөвт тусгуулж, эдийн засагт дарамт үүсгэв. Үүнийг эрхзүйн орчноор хориглож өгөх ёстойг уулзалтын үеэр нэр дэвшигч Л.Энх-Амгалан хэллээ.