ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Зүрх багийн иргэд, сонгогчидтой уулзлаа

Нийтэлсэн: 3 жилийн өмнө Үзсэн: 911

УИХ-ын сонгуулийн 39-р тойрогт Монгол ардын намаас нэр дэвшигч Л.Энх-Амгалан Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багийн иргэдэд мөрийн хөтөлбөрөө танилцуулж, уулзалтаа үргэлжлүүлж байна. Уулзалт энгийн хийгээд халуун дотно өрнөж, хамтдаа асуудлаа шийдэхээр ярилцаж, олон санал санаачлагаа өрнөжээ. 

Нутгийн иргэд нэг л зүйлийг хүсэж байна. Малынхаа ашиг шимээр амьдарч байгаа иргэдийн хувьд түүхий эд бүтээгдэхүүний үнэ ханш унаж, эсрэгээрээ өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханш өсөх нь амьдрал нь дарамт болж байгааг дуулгалаа. Үнийг өсгөхгүй юм аа гэхэд тогтвортой байлгах төрийн бодлого үгүйлэгдэж байгааш уулзалтын үеэр иргэд илэрхийлжээ.